COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: “АНСА- ыг ЯАГААД УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ”

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

Нам, улстөр хамаарахгүйгээр залуусын санаачлага, нэгдэл дор Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөн байгуулагдлаа. 

Тус хөдөлгөөнөөс өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 24-ний өдөр МУИС-ийн Номын санд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Arslan.mn

Хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдэхээр болсны ач холбогдол, иргэдэд УИХ-ын эрх мэдлийг шилжүүлж байгаа тухай болон энэ чухал үйл явдлыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган зохион байгуулах нь олон эрсдлийг дагуулж байгаа учир шалтгааныг тайлбарлах зорилготой юм.

Тус хэлэлцүүлэгт Эрх зүйч Х.Номингэрэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, Хуульч Ж.Эрхэмбаатар, Эдийн засагч Г.Ганбат нар өөр өөрсдийн судалгаа, ажиглалт дээр тулгуурлан сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг үүсгэв.

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ” хэлэлцүүлгийн дүнд Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдэд хандан Зөвлөмж гаргасан байна.

Ард түмэн, нийт иргэн, тэдгээрийн төлөөллийн бүх байгууллага, түүний дотор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад хандан дараах уриалгыг гаргаж байна:

  1. Холбогдон шалгагдаж буй хэргээр шалтаглан гэм буруу нь тогтоогдоогүй байхад гишүүдийг нь улстөрийн зорилгоор яллаж УИХ-ыг тараах явдал парламентын засаглалыг үгүйсгэн өнөө оршин буй төрийн тогтолцоог устгах санаархал болох учир гэмт хэргийг шалгах явц, хууль тогтоох үйл ажиллагааг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан тус тусад нь ялгамжтай явуулах;
  2. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдээр батлуулах эсэхийг шийдвэрлэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй нөхцөлд Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурлын сонгуулиас тусад нь явуулах;
  3. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдээр батлуулах эсэхийг шийдвэрлэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй нөхцөлд Ард нийтийн санал асуулгыг Өвлийн хахир цаг эхлэхээс өмнө буюу 11 дүгээр сарын 10-аас өмнө хийхээр нэн яаралтай товлон зарлах;
  4. УИХ тарвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүнийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхийн тулд дагалдан гарах хууль тогтоомжийг батлан гаргах улстөрийн үүрэг хариуцлагаасаа зайлсхийсэн хэрэг болохыг сануулан үүргээ ухамсарлаж, эхэлсэн ажлаа хариуцлагатай дуусгах.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn


 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
608456
1 эможи

Зочин
2019-09-25 03:08
ах
2019-09-24 22:07
МАНАНГийн ГАР ХӨЛ БОЛСОН ХҮҮХДҮҮД МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ УНЖУУЛААД АЖИЛАА ХИЙГЭЭРЭЙ
keyboard_arrow_up