COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Цагдаа хүний аминд хүрсэн эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

Энэ сарын 23-ны өдөр Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт хүн насбарсан тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Уг хэрэгт цагдаагийн ажилтнууд холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Юуны өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хохирогчид гадна биеийн үзлэгийг өчигдөр хийсэн. Задлан шинжилгээ Улаанбаатар хотод хийгдэнэ. Тиймээс амь нас хохирсон шалтгааныг тайлбарлах боломжгүй.

Төв аймгийн Угтаалцайдам сумын хүн эмнэлэгт 2019.09.23-ны өдөр 19.40 цагт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 62 настай Г нас барсан байсан.

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед болсон явдлын талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл өгсөн байна. Гэхдээ цагдаагийн эх сурвалжаас мэдээлэл авч чадаагүй учраас зөрүүтэй тайлбарууд хийсэн байна гэж үзэжн юу болсон талаар товчхон мэдээлэл өгөх нь зөв байх.

Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад явж байхад нь тус сумын нутагт гар хөл нь цус болсон хүн дэлгүүрийн үүдэнд орилж, хашхирсан байдалтай харагдсан.

Улмаар цагдаагийн хоёр алба хаагч очиж шалгахад Г гэгч иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогодсон.  Гар, хөл нь цус болсон нь үхэр гаргачихаад ажилчдынхаа хоолыг бэлтгэхээр явж байсантай холбоотой байсан.

Цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг авч яваад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал дээр нь шалгалтын ажиллагаа явуулж шалгана гэхэд цагдаагийн алба хаагч иргэн хооронд маргаан үүссэн байна. Цагдаагийн хэлтэс рүү авч явах үед мөн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэг рүү хүргэж өгсөн байна. Бид хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Задлан шинжилгээний хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно.

Хоёр цагдаа хаячихаад зугтсан гэх асуудал яригдсан. Үүнийг тодруулахад тухайн алба хаагчид хохирогчийг эмнэлэгт хүргэхэд дөрвөн залуу хүрч ирээд биед нь халдсан асуудал байгаа. Цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүнийг шалгана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
3
608447
7 эможи

zochin
2019-09-28 11:07
Үхэх мѳрѳѳрѳѳ үхэж чадахгүй.Хүнд лай гай болсон архичид
Hj
2019-09-25 07:14
Хувийн арга хэмжээ л аваачдээ манайд хууль хэрэгжих биш
Зочин
2019-09-25 03:07
Иргэн
2019-09-24 22:30
Цагдаа нарын буруу шүү дээ хүн зодож алчихаад өөрсдөө бэс уучихсан байсан гээ биздээ зөв мэдээлэл өгөөч цагдааг өмөөрч мэдээлэл хийгээд байгаа нт илт байна шдээ
Би
2019-09-24 21:02
Хүний амь яригдаж бхад цагдаагын нэр төрөө бодож солиорох юм бна лдаа эд нар
Oogi
2019-09-24 21:00
4 хүн халдлаа гээд 2 цагдаа зугтааж л гнээ. Яаж ингэж худлаа ярьж чадаж бнаа. Арай л ард түмнээ басамжлах юмаа.
Otgoo
2019-09-24 20:02
Huulin daguu uurgee guitsedgesen bn. Arhi sawnaasa busdig gedeg ni ene bh.
zass
2019-09-24 19:34
uhsenii hiij arhi uuj yavdiin
Зочин
2019-09-24 19:14
Цагдаа нар арай ч дээ. Ард түмнийг дэндүү дорд үзэж байна шүү. Хэрэг болсон газар дээр байсан нэг биш хэд хэдэн гэрч нар харснаа өгүүлснийг үгүйсгэж болохгүй ш дээ. Тэднийг дэрэмталж асуудлыг дарах гэвэл бүтэхгүй ард түмэн юу болсныг баримттай өгүүлсэн шүү. Харин зугтсан цагдаа нар сошиал сүлжээгээр худал мэдээ тараагаад зугтааж явааг байгууллагынхаа нэр хүндийн төлөө нуун дарагдуулах гэж байгаа бол бүүр ч цагдаагийн нэр хүнпийг унагасан хэрэг болно. Монгол даяараа бодит байдлыг дуулсан байхад улаан цайм өөр зүйл ярин инээдтэй дүр үзүүлэх ч гэж дээ. Харин ч тэр сумын иргэд босож мэдэхээр харагдана лээ.
Erka
2019-09-24 18:43
Хөгийн цагдаа хөгшин хүний аминд хүрчихээд нуух гэж үзнэ тэрийн шалгадаг хэдэн гарууд нь цагдаагийн нэрээ бодоод нуух л байх даа
Зочид
2019-09-24 17:33
Төрийн алуурчид хэргээ нууж байгаа юм байнм ард түмэн төрд итгэх итгэл алдарч байна
keyboard_arrow_up