COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын дараагийн акц: “ДУРААРАА БИШ ЭЭ ДҮРМЭЭРЭЭ” аяныг эхлүүлж байна

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийж байна.

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах, дүрмээрээ зорчиж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 38 хувиар буурна гэдгээ албаны хүмүүс хэлэв.

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна. Сүүлийн 3 жил /2016-2018/-д хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 3 сарын хугацаанд иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотой зохион байгуулж байна.  

Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурсан сайн үр дүн гарсан. 

Тэгвэл энэ удаа  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Оюутолгой” ХХК хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг 10-11 дүгээр сард зохион байгуулна.

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах, дүрмээрээ зорчиж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 38 хувиар буурна " гэв.

Жолооч нар: 

- Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх

- Хурд хэтрүүлэхгүй байх

- Хамгаалах бүсээ зүүж хэвших

Дээрх гурван асуудалд анхаарал хандуулах юм бол зам тээврийн ослыг 50 хувь бууруулах боломжтой гэдгийг албаныхан анхааруулж байна.

Arslan.mn

Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд сая гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 72 хувь нь нийслэлд 27 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Дураараа биш дүрмээрээ" аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа аж.

Ослын шалтгааныг авч үзвэл жолооч нар дүрмээ биелүүлдэггүйгээс ихэвчлэн гардаг байна. Тухайлбал гэрлэн дохио шилжчихээс амжиж уулзвар нэвтрэх гэж яараад зам тээврийн осол гаргадаг. Улмаар тухайн уулзвар дээр өдөржин түгжрэл үүсэх тохиолдол байдаг аж. Тиймээс дүрмээрээ хөдөлгөөнд оролцох нэн шаардлагатай байгаа аж.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608440
0 эможи

Иргэн
2019-09-24 16:40
Гэрлийн тохироо муу урдаас ирж байгаа тээврийн хэрэгсэлд гялбаа өгдөг хот дотор холын гэрэлтэй явдаг тормосны гэрэл асдаггүй арын ямарч гэрэл асдаггүй гээд машиныхаа бүрэн бүтэн байдалыг хангаагүй маш олон жолооч нар хөдөлгөөнд оролцдог цагдаа зогсоогоод бүсээ бүслээгүй бн гэхээсээ илүү машиныхан гэрэл дугуйны хээ цэвэр үзэмжтэй байдал зэрэгт нь дүн шинжилгээ хийж зохих журмын дагуу арга хэмжээгээ авч баймаар бн Гэтэл арын гэрэл нь огт асдаггүй тоормосны гэрэл нь асдаггүй сүлжиж давхидаг гэнэ урд тоормос гишгэдэг оркуудын зөвхөн бүсийн шалгаад явуулаж байгаан журам дүрэм сахиулж чадаж байгаа юм уу даа гэж харагддаг
ИРГЭДЭЭС
2019-09-24 11:43
Бий болсон маш хүнд нөхцөлд ажлаа хийж байгаа ганц байгууллага бол ЗАМЫН ЦАГДАА . Халуун хүйтэн, цаг нараас хамааралгүй ажлаа амжуулж, боломжтой хэмжээнд ТЭГ зогсолтгүйгээр байж байгаа нь зөвхөн Та нарын гавьяа. ТӨР ЗАСАГ цалингий нь нэмэж, нийгмийн асуудлыг нь маш сайн шийдэх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчныг нь үндсээр нь сайжруулах хэрэгтэй байна. АМЖИЛТ ХҮСЬЕ !
Зочин
2019-09-24 11:35
keyboard_arrow_up