COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Халаасны хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гар утас хулгайлсан хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, өчигдөр 09:22 цагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шарын автобусны буудал орчимд 33 настай эрэгтэй П “Самсунг эс-5”, 10:47 цагт тус хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал орчимд 63 настай эрэгтэй Н “Грэйд” 11:50 цагт Хар хорин зах орчимд 22 настай эмэгтэй О “Хуавэй эл-32”, 12:09 цагт Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын автобусны буудал орчимд 17 настай эмэгтэй Э “Айфоне-6 эс” загварын гар утсаа халааснаасаа хулгайд алдсаныг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Дээрх хэргүүдтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг аж ахуйн нэгж, байгууллагаар үйлчлүүлэхдээ болон хүн ихээр цугларсан газраар зорчихдоо анхаарал болгоомжоо дээшлүүлж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608418
0 эможи

Зочин
2019-09-23 23:07
keyboard_arrow_up