COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн Прокурорын газар хамтарсан ЗӨВЛӨГӨӨН зохион байгууллаа

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаа хэргийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд шуурхай явуулах, тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах асуудлын талаар нэг мөр ойлголтонд хүрэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд болон Цагдаагийн газрын мөрдөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд хамрагджээ.

Зөвлөгөөнөөр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авахад болон зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авахад анхаарах асуудал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход анхаарах асуудал, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй зөрчил, дутагдал, "эрүүдэн шүүх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцсон байна.

Зөвлөгөөний төгсгөлд Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Батболд зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлын дагуу зарим ажлыг эрчимжүүлэх, “Залилан мэхлэх гэмт хэрэг”-ийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар тодорхой үр дүнд хүрч ажиллахыг үүрэг болгожээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608410
0 эможи

Зочин
2019-09-23 23:06
keyboard_arrow_up