COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Иргэдэд газрын лавлагаа мэдээлэл олгох, кадастрын зураг шууд хэвлэх үйлчилгээ үзүүлж байна

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

Барилга хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагууд өнөөдөр "Нээлттэй өдөрлөг"-ийг Төв талбайд зохион байгуулж байна.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Нийслэлийн орон сууцны корпораци”, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон, сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд, барилгын салбарын шилдэг ААН зэрэг 40 орчим байгууллага “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т оролцож ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэдээлэл өгөн,  санал хүсэлтийг хүлээн авч байна. 

Өдөрлөгийн үеэр Газрын лавлагаа мэдээлэл, газрын кадастрын зургийг шууд хэвлэлт, банк, санхүүгийн байгууллагад газрыг барьцаалах үйлчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, мэдээлэл өгөх, бичиг хэрэг, өргөдөл гомдол, албан бичиг хүлээн авах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Arslan.mn

 “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-өөр дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 

  1. Барилгын салбарын нэг цэгийн үйлчилгээ /Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл гомдол, цахим системийн сургалт;
  2. Барилгын салбарын инженер техникийн ажилчдын давтан сургалт, мэргэшсэн зөвлөх инженерүүдийн сургалтын талаарх танилцуулга, бүртгэл;
  3. Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архиваар үйлчлэх;
  4. Бичиг хэрэг, өргөдөл гомдол, албан бичиг хүлээн авах;
  5. Кадастрын зургаар үйлчлэх;
  6. Газар өмчлөх, эзэмших, талаар зөвлөгөө өгөх;
  7. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх;
  8. Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, мэдээлэл;
  9. Орон сууцны борлуулалтын үнэ ханш;
  10. Орон сууцны гүйцэтгэлийн үнэ ханш, зөвлөгөө мэдээлэл;
  11. Барилгын салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар;
  12. Амины орон сууцны зураг төсөл, хэрхэн барих зөвлөгөө, мэдээлэл өгөх
  13. Ундны усны чанар, ус хэмнэлтийн талаар зөвлөмж, мэдээлэл өгөх;
  14. Ухаалаг ус түгээх байр, цэвэр усны карт ашиглах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  15. Газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэх,  бүртгэлгүй эсэх талаар лавлагаа олгох;
  16. Айл өрх, ААН-үүдийн цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
  17. Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогын талаарх танилцуулга;
  18. 150000 айлын орон сууцын бодлогын танилцуулга;
  19. Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэл;
  20. Газар өмчлөх, эзэмших, ашиглах талаар танилцуулах;

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608404
1 эможи

Зочин
2019-09-23 23:06
Зочин
2019-09-23 14:36
сайн байна.
keyboard_arrow_up