COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Алтай таван богд“-д авиралт хийхээр явсан АНУ-ын иргэн сураггүй алга болжээ

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

Энэ сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат иргэн /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийхээр яваад сураггүй алга болжээ.

Тодруулбал, Аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан 2019.09.21-ний өдрийн 22:11 цагт тухайн жуулчин 2019.09.20-ны өдөр уулнаас буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампд очиж хонож, өнөө өглөө 09:00 цагаас эхлэн эрэн хайх хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
608390
1 эможи

Зочин
2019-09-23 14:06
сайн
keyboard_arrow_up