COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Ангар: Олдворууд зуун, зуун жилийн настай учраас тээвэрлэхэд хэцүү байна

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

Бөө мөргөлийн уламжлалт ёс заншлыг нийслэлчүүдэд таниулсан “Балар эртний цадиг-2” үзэсгэлэнг “Дэлхийн нүүдэлчдийн язгууртан, оюун ухааны академи”-аас Үлэг гүрвэлийн төв музейд нээлээ.

Эрт галавын амьтан үлэг гүрвэлийн олдворуудыг бөө мөргөлийн соёлтой холбон өвөрмөц орчин бүрдүүлсэн энэхүү үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 1 хүртэл гарна.

Тус үзэсгэлэнд Говь-Алтай, Төв, Баян-Өлгий, Завхан, Хэнтий, Сүхбаатар аймаг болон Угсаатны зүйн гэр музейн алтан сан хөмрөгөөс ирсэн ховор нандин эд зүйлсийг дэлгэжээ.

Арга хэмжээг зохион байгуулагч Т.Ангараас цөөн асуултад хариу авлаа.

-“Балар эртний цадиг” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ гаргаж байна. Олон нийт хэр хүлээж авч байна вэ?

-Бидний өвөг дээдэс өвөрмөц ёс заншилтай, дээд тэнгэртэй шүтэлцээт бөө мөргөлтэй, шүтлэгтэй ард түмэн байсан.

Энэ утгаараа үзэсгэлэнг сонирхсон, зорьж үзэж байгаа иргэд олон байна.

-Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог, ач холбогдол юундаа байна вэ?

-Энэ үзэсгэлэнгийн онцлог нь монголчуудын эртний эдлэл, зан заншил, өвөг дээдсийн ариун шүтлэг болсон бөө мөргөлийн хуучны олдворыг дэлгэсэнд буй.

Үзмэрийн хувьд Манжийн дарлалын үеэс хувьсгалын үе хүртэлх бөөгийн эд хэрэглэлийг авчирсан. Өмнөх жилийг бодвол өөр музейн сан хөмрөгөөс дээл, өмсгөл нэмэгдэж ирсэн.

Гол ач холбогдол нь өнөөгийн нийгэмд буй бөө мөргөл, тэнгэр шүтлэг, үндэсний язгуур зүйлийн талаарх ташаа ойлголтыг арилгаж жинхэнэ ёс жаягаар нь нийгэмд таниулан эмх цэгцтэй, зөв мэдээлэл өгөхөд оршиж байгаа.

-“Балар эртний цадиг” үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон гаргах уу?

-Энэхүү үзэсгэлэнг гаргахад эд өл гийн зүйлс, үзмэрийн хадгалалт, тээвэрлэлт нэн чухал байдаг. Олдворууд зуун, зуун жилийн настай учраас тээвэрлэхэд маш хэцүү байгаа.

Жишээлбэл, олон жилийн хадгалалт даалгүй сэмэрч урагдах, хагарч цоорох гэх мэт асуудал байнга тулгардаг. Иймд үзэсгэлэнд дэлгэх зарим эд, хэрэглэлийг энэ удаа авчирч чадсангүй.

Үүнээс үүдэн үзмэрүүдийг ахин тээвэрлэх боломж хязгаарлагдаж байгаа тул дараа жилээс зохион байгуулахгүй гэж шийдвэрлэсэн.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608383
0 эможи

Зочин
2019-09-23 14:07
сонирхолтой
keyboard_arrow_up