COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сумдын ТАТВАРЫН улсын байцаагчдын сургалт ЗӨВЛӨГӨӨН эхэллээ

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Татварын ерөнхий газраас зохион байгуулж буй “Сумын татварын улсын байцаагчдын сургалт зөвлөгөөн” эхэллээ. Зөвлөгөөний нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга Б.Заяабал болон бусад удирдлагууд оролцож үг хэллээ.

Сургалт зөвлөгөөнд 318 сумын татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга оролцож байна.

Arslan.mn
Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой Татварын II шинэчлэлийг  хэрэгжүүлэхэд хүний нөөц, боловсон хүчнийг чадавхижуулах, дадлагажуулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

Arslan.mn
Сургалтаар "Татварын багц хууль"-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчийг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608351
0 эможи

Зочин
2019-09-21 14:39
Зочин
2019-09-20 21:48
сонирхолтой
keyboard_arrow_up