COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын ихэнх онхолдох, мөргөх хэлбэрээр гарсан байна!

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Энэ сарын 16-19-ний хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 844 дуудлага иржээ.

Гурав хоногт ослын улмаас 21 хүн гэмтэж, нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 4  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртжээ.

Зам тээврийн ослын ихэнх онхолдох, мөргөх хэлбэрээр гарсан байна.  Тухайлбал, 

  • Есдүгээр сарын 18-ны өдөр 21:30 цагийн орчимд СБД-ийн 3 дугаар хороо Нарны зам, “Monnis” төвийн зүүн уулзварт Toyota Aqua автомашины жолооч нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагчийг мөргөж гэмтээжээ.
  • Түүнчлэн Дарь-Эхийн замд Toyota Prado автомашины жолооч явган зорчигч 42 настай, эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Sonyon” маркийн мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч нас барсан осол гарчээ.
  • Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Prius Г жолоочтой автомашин онхолдож, 29 настай, эрэгтэй, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт шороон замд Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч нь нас баржээ.

Эдгээр осол, хэргийг хуулийн дагуу шалгаж байгааг албаныхан хэлэв.

Жолооч, зорчигч нарын  бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608322
0 эможи

Зочин
2019-09-20 14:15
keyboard_arrow_up