COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулсан “Шилдэг мөрдөгч-2019“ тэмцээний шилдгүүд тодорлоо

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлж, алба хаагчид бие биенээсээ суралцаж, туршлага судлах, мэдлэг ур чадваа дээшлүүлэх тэмүүлэл, эерэг сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл төрүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнийг хоёр өдөр зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон алба хаагч нар эссэ бичих, англи хэл, буудлага, хэргийн газрын үзлэг хийх болон бусад мэргэжлийн шалгалтуудыг өгч, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.

Arslan.mn

Тэргүүн байранд Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Дэлгэрсайхан, дэд байранд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандахнаран,  гутгаар байранд  Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Бат-Эрдэнэ  нар  тус тус шалгарлаа.

Arslan.mn
Шагнал гардуулах ёслолын  ажиллагааг  Хэрэг бүртгэх албаны  хурлын танхимд зохион байгуулж,  албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, мөн Хэрэг бүртгэх албаны анхны дарга  асан туслах комиссар Л.Сүхээг  нар абл хаагч нарт  шагнал гардуулсан юм. Энэ үеэр  “Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд туслах комиссар Л.Сүхээ алба хаагч нартай халуун дотно яриа, өрнүүлж батламж гардуулан цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608319
0 эможи

Зочин
2019-09-20 14:14
Зочин
2019-09-20 11:42
сонирхолтой
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up