COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жолооны үнэмлэхийг 1-2 цагийн дотор хэвлэх үйл ажиллагаа явагдаж байна

2019 оны 9 сарын 19

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харьяа агентлаг байгууллагуудын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна. 

Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэж байна.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэхтэй холбоотой ажиллагааг зохион байгуулж байна.  Жолооны эрхээ хасуулсан, үнэмлэхний хугацаа нь дууссан иргэд сургалтдаа хамрагдсан бол ирээд үнэмлэхээ захиалж, хэвлүүлэх боломжтой. Жолооны үнэмлэхийг 1-2 цагийн дотор хэвлэх үйл ажиллагаа явагдаж байна.

Arslan.mn

Арга хэмжээний хүрээнд  ЦЕГ-ийн хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхи илрүүлэгч нохдын үзүүлбэр гэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж буй. 

Нээлттэй өдөрлөг өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608279
2 эможи

Зочин
2019-09-19 22:16
Зочин
2019-09-19 16:19
сайн байна.
keyboard_arrow_up