COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хэрэг бүртгэх албаны “Шилдэг мөрдөгч-2019“ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо

2019 оны 9 сарын 19

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлж, алба хаагчид бие биенээсээ суралцаж, туршлага судлах, мэдлэг ур чадваа дээшлүүлэх тэмүүлэл, эерэг сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл төрүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч” тэмцээнийг зохион байгуулж, /2019-09-19 /Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийлээ. 

Arslan.mn

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Хэрэг бүртгэх алба, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн удирдлагууд, дүүргийн цагдаагийн  газар, хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга нар, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан тэмцээнийг нээж:

Arslan.mn

Хэрэг бүртгэх албанаас алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр энэ онд 54 удаагийн 84 цагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1154 алба хаагчийг хамруулсан байна. Тухайлбал Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдад 9 удаагийн "Бүсчилсэн" сургалт, удирдах алба хаагчдад "Удирдах" ажилтны манлайлал сургалт нэг  удаа тус тус зохион байгуулж, сар бүр цахим шалгалт авч хэвшснээр алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин энэ оны  1-р сараас хойш 27.8 хувиар өсч, дундаж үнэлгээ 85.5 буюу "Хангалттай сайн" үнэлгээнд хүрсэн. Та бүхний тэмцээнд амжилт хүсэж байна" гэж хэллээ.

Тэмцээн /2019.09.19/-ны өдөр үргэлжилж, шилдэг мөрдөгч нар тодроно. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608275
0 эможи

Зочин
2019-09-19 22:13
Зочин
2019-09-19 12:05
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up