COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

2019 оны 9 сарын 18

Arslan.mn

Өнөө, маргаашдаа  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, цаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Ингээд ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг танилцуулж байна. Энэ сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи секундэд 5-10 метр байна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608241
2 эможи

Зочин
2019-09-18 22:12
keyboard_arrow_up