COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Иргэд мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс болж байна

2019 оны 9 сарын 18

 Arslan.mn

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдвээр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сард Олон нийтийн зөвлөлийнхөн Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд болон Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дарьганга, Замын-Үүд, Айраг, Шивээговь сумдад ажилласан байна. Ажиллах хугацаандаа түүврийн аргаар 640 иргэнийг судалгаанд оролцуулж, 40 иргэнтэй уулзаж, ЖДҮ-ийн 11 нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ.

Arslan.mn

Уг ажлынхаа үр дүнгийн талаар Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Орон нутагт судалгаанд хамрагдсан иргэдийн 96.9 хувь Орон Нутгийн Хөгжүүлэх Сан, Сум Хөгжүүлэх Сангийн төсөв, зээл олголт буцаалтын талаар мэдэхгүй, 77.03 хувьд Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт явагдаагүй, 90.6 хувь нь Авлигыг мэдээлэх утас байдгийг мэдэхгүй, Эмнэлэг, ЗДТГ, Хууль хүчний байгууллага хүнд суртал чирэгдэл ихтэйгээрээ тэргүүлж байна." гэв.

Мөн авлигаас ангид байх гол үндэс нь төсвөө, сангуудын хуримтлал хөрөнгөө, хэдэн төгрөгийн зээл хэн авч байгааг, ямар үйлдвэрлэл явуулах гэж байгааг, ашиг сонирхолын зөрчилгүй байхын тулд яаж ажиллаж байгаа зэрэг иргэд зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах, АТГ-ын мэдээлэл хүлээн авах утсыг нийтийн нүдэнд байрлуулах зэрэг ажлуудыг улсын хэмжээнд явуулахыг Засгийн газраас үүрэг болгох хэрэгтэй байна гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608230
0 эможи

Зочин
2019-09-18 22:09
keyboard_arrow_up