COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас “ХАР ТАМХИГҮЙ ОРЧИН, АЖЛЫН БАЙР “ уриалгыг гаргалаа

2019 оны 9 сарын 18

Arslan.mn

ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газрын хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн байгууллагаас дэвшүүлж буй "Хар тамхигүй орчин, ажлын байр" уриалгыг танилцууллаа. 

Цагдаагийн байгууллагаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээг бууруулах, гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд анхаарч, "Хар тамхигүй орчин, ажлын байр" уриалгыг гаргаж байгаа аж. 

Энэ ажлын хүрээнд байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгохыг уриалж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

Төрийн байгууллага болон хувийн компаниуд мансууруулах бодисын сорьц тавих шинжилгээг хэвшил болгосноор энэ төрлийн бодис хэрэглэдэг хүн үндэсний томоохон компаниуд болон төрийн байгууллагад ажиллах боломжгүй болох юм. 

Цагдаагийн байгууллагаас дэвшүүлж буй "Хар тамхигүй орчин, ажлын байр" уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608223
3 эможи

Зочин
2019-09-18 22:08
keyboard_arrow_up