COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ой найман сартай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алджээ

2019 оны 9 сарын 18

Arslan.mn

Нүхэн жорлонд ой найман сартай хүүхэд унаж амиа алджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо .... тоотын жорлонд хүүхэд унаж нас барсан байна гэсэн мэдээлэл 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10:15 минутад цагдаагийн байгууллагад ирсний дагуу дүүрэг дэх цагдаагийн газраас хэргийн газарт очиж шалгахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан хэргийг шалгаж байна.

Дашрамд дурдахад, энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт ой таван сартай охин нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг бас гарсан билээ.

Модон жорлонд бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг удаа дараа бүртгэгдэж байх тул иргэд жорлонгоо цоожтой болгох зэргээр болзошгүй аюулаар урьдчилан сэргийлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608220
0 эможи

Зочин
2019-09-18 22:08
Зочин
2019-09-18 12:34
сонирхолтой
keyboard_arrow_up