COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

2019 оны 9 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 16-ны /2019.09.16/ өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулсан талаар бид өнөөдөр мэдээлсэн.  Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ЗУРГААН грамм хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн түүний биеэс шээс авч, хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард аялал жуулчлалын визтэйгээр Монгол улсад ирсэн бөгөөд  УИХ-ын гишүүн Н.Учралын ‘Royal academy’-д багшилдаг байж.

Өөрөөр хэлбэл визний асуудлыг ‘зохицуулаад’ албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан багшлуулах гэж байсан гэх мэдээлэл байна. Одоогоор тус иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Хар тамхи хэрэглэдэг этгээд нь цүнхэндээ тогтмол виагра, бэлгэвчийг олон тооноор нь авч явдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Эцэг, эхчүүд нойр хоолоо хасан байж хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө хүүхдийнхээ боловсролд зарцуулж байхад сургалтын байгууллагууд ийм хариуцлагагүй байж болох уу? Холбогдох газар нь яагаад шалгадаггүй юм бэ? Дашрамд дурдахад ‘Royal academy’--аас багш нь хар тамхи хэрэглэдэг 2 дахь тохиолдол илэрлээ. 

Эх сурвалж: tac.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
10
608202
18 эможи

Хаха
2019-09-22 19:45
Тэр гайгүй биш юм уу?Архичид хэцүү дээ.Нэвтрүүлэг хийдэг бил үү?
Saran
2019-09-21 23:30
Ene Uchral arhichin yamar ch yum abch irne shu.Neg bairand baidag uchraas mednee
Урнаа
2019-09-18 22:17
Энэ нөгөө англи сургуулийн багш байна даа
Сайханбилэг
2019-09-18 21:59
Сонгууль дөхөж байгаа болохоор гүтгэж доромжлох ажил эхэлждээ
сүрэнхүү
2019-09-18 21:56
Энэ хүн чинь англи хүүе англи сургуулийн багш байна шдээ
Huye Angli surguliin bagsh richard baina
2019-09-18 21:27
Ene hun angli surguulid bagshildag shde. Estoi udaj baigaa daa. Angli surguliin bagsh yaj baigaan boloo.
Zochin
2019-09-18 21:25
Hudlaa huuramch medeelel oruulahaa bolimoor yumaa tanai sait
Цэвэгмаа
2019-09-18 21:25
Хэхэ гайхаад байх юм алгааа сонгууль дөхөөд нэг нэгийгээ алж бнадаа. Энэ нөхөр сайхан шалтаг болждээ.
Tumentsogt
2019-09-18 21:21
Монголчууд минь шууд л шүүлтүүргүйгээр бичиж ойлгох юмаа гадаад багш авахын тулд бүх сургуулиуд өөрсдөө шийдээд авдаг гэж бодож байна уу? Үгүй хичнээн шат дамжлагаар авдаг дүүрэгээс зөвшөөрөл авна дараа нь хөдөлмөр халамж харьяат гээл энэ байгууллагууд тгвэл юу хийж байнаа энэ газрууд зөвшөөрсөний дараа л ажиллах виз олгож байгаа шүү дээ.
Goolin
2019-09-18 21:18
Ene khun chine mongold udsandaa english school of mongoliad ajillaj bsn hun bna manai huud bagshildag bsn
Angli surguli
2019-09-18 21:12
Ene chini english school of mongolia surguulin bagsh baina shde. Ter surgulid zunduu udsan. Yg l mun baina. Ter shar ket nogoon umd ni
Oyunhand
2019-09-18 21:05
Richard bagsh guai mun bh shib dee.Aldart nogoon umd,shar gutal .Hehe .Angli surguulid bsan daa.Anduuraagui baimaar
Дуламханд
2019-09-18 20:53
Хууль хяналтынхны хариуцлагын асуудал.Гадаадын иргэн харьяатын газар гэж бга даа.Яаж ийм юманд ажиллах эрх өгөөд бсан юм бол Англи сургуульд 5 жил ажилласан гэнэ ш дээ.Бүтэхгүй юм бнаа.Манайхан гэж англи хэл гадаад багшийн дон болсон хүмүүс
Болдбаатар
2019-09-18 20:41
Инээдтэй юм аа вэб сайтууд хандалтаа авахын тулд аймар хуурамч мэдээ оруулах юм аа
Сувд
2019-09-18 20:30
Хэхэ.Нээрээ Монголд гадаад багштай газар ганц Рояал юм бх даа.Цаана чинь олон бга шүү.Хүн рүү дайрах юмаа олж яадах юмаа
zochin
2019-09-18 20:26
Gadaadiin irgen bolohoor uchraltai hamaatai boldog yum uu ineedtei yum
Chimgee
2019-09-18 20:23
Tiimee ene chini Angli surguuliinh mun l bna .Ter olon jild manai uls medeegui ajillah erh olgood l bsan bna
Зочин
2019-09-18 20:23
Энэ багш чинь Англи сургуулийн багш байна шдээ
Зочин
2019-09-18 20:20
Юун Учрал бэ?Энэ чинь Англи сургуулийн багш бна ш дээ.Олон жил болсон доо.
Учрал та ичиг ичиг ичиг
2019-09-18 17:15
Энэ учрал гэгч худлаа цээжээ дэлдсэн рекламны пауз юм шиг ээ тэр ярьж хэлж байгаа нь шал худлаа дүр эсгэсэн хүн
Зочин
2019-09-18 12:51
yamar humuus avchraad bdh yum be. tgd bas huuli bus
зочин
2019-09-18 12:28
Өмнө нь энэ сургуулиас хар тамхи хэрэглэж байсан багш байсан бол дахин давтан гарч байгаа нь энэ сургуулийн удирдлага багш нараа гадаадаас авахдаа ямар ч шалгуургүй авдаг юм биш үү.Хар тамхичин хүнээр хичээл заалгана гэдэг дэндүү харалган бодлого, энэ хувийн сургуулиудаа цэгцэлж шалгаач эээ, энэ улсад чинь хууль гэж байна уу, түүнийг хэрэгжүүлж хяналт тавьдаг газар байна уу та минь ээ.
зочин
2019-09-18 12:28
Өмнө нь энэ сургуулиас хар тамхи хэрэглэж байсан багш байсан бол дахин давтан гарч байгаа нь энэ сургуулийн удирдлага багш нараа гадаадаас авахдаа ямар ч шалгуургүй авдаг юм биш үү.Хар тамхичин хүнээр хичээл заалгана гэдэг дэндүү харалган бодлого, энэ хувийн сургуулиудаа цэгцэлж шалгаач эээ, энэ улсад чинь хууль гэж байна уу, түүнийг хэрэгжүүлж хяналт тавьдаг газар байна уу та минь ээ.
Зочин
2019-09-18 12:27
гоё хэлжээ
Ugaasaa l baidag sh dee
2019-09-18 10:48
Ugaasaa l khar tamkhichin, arkhichin bagsh naraar l duuren sh dee. Manai Martin bagsh bainga sogtuu khicheeldee irdeg, terend ni ch dassaan, uchir ni uvchnuu darakhiin tuld arkhi uudag geed l uuruu kheldeg. Tegeed bid bur khuleen zuvshuursun.
keyboard_arrow_up