COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“АХМАДААСАА СУРАЛЦЪЯ” уулзалтанд ахмад прокурор Ш.БАТААГ урьж хүндэтгэл үзүүллээ

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хамт олон 2011-2014 онд тус газарт аймгийн прокуророор ажиллаж байсан ахмад прокурор Ш.Батааг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Ахмад прокурор Ш.Батаа улсад 41 жил ажилласнаас прокурорын байгууллагад 36 жил ажиллажээ. 1977-1982 онд Завхан аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгч,1982 оноос Завхан аймгийн прокурорын газарт нарийн бичгийн дарга, хэсгийн прокурор, орлогч прокурор, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт ахлах прокурор, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт ахлах прокурор, Завхан аймгийн прокурор, Говьсүмбэр аймгийн прокурор, Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын газрын орлогч дарга зэрэг албан тушаал хашиж байгаад 2015 оны 12 дугаар сард гавъяаныхаа амралтанд гарсан байна.

Уулзалтын үеэр ахмад прокурор Ш.Батаа "Прокурорын ажил нь хувь хүнээс ажилдаа сэтгэлээсээ хандах хандлага, дайчин байдал, ур чадвартай байхыг шаардаж байдаг. Хамт ажиллаж байсан прокурор ажилтнууд маань ажил амьдралын талбарт өсөн дэвшиж байгааг хараад үргэлж бахархаж явдаг" гээд прокурорын байгууллагад ажиллаж байсан дурсамжуудаасаа ярьж, үнэтэй сургамж, зөвлөгөө өгсөн юм.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608195
0 эможи

Зочин
2019-09-17 20:23
keyboard_arrow_up