COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах “Дартс”-ын тэмцээн боллоо

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах "Дартс"-ын тэмцээн /2019 оны 09 дүгээр сарын 12- 14/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 34 анги, байгууллагын 71 алба хаагч  өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Н.Отгонжаргал тэргүүн байр, мөн ангийн шуурхай удирдлагын жижүүр, хошууч Б.Мөнхбат дэд байр,  Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ гутгаар байрт тус тус шалгарлаа.  

Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонжаргал тэргүүн байр, Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Мөнхжин дэд байр, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Уранцэцэг гутгаар байрт шалгарчээ.

Мөн тэмцээний холимог хосын төрөлд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Мөнхбат, мөн газрын морь, нохойт эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Бүрнээ нар тэргүүн байр, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Алтангэрэл, мөн албаны Төрийн хамгаалалтын хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Нандинцэцэг нар дэд байр, Увс аймаг дахь цагдаагийн газрын холбооны инженер, цагдаагийн ахмад О.Лхагвасүрэн, мөн газрын сэтгэлзүйч цагдаагийн дэслэгч Ц.Оюундарь нар гутгаар байрт тус тус шалгарсан байна.

Багийн дүнгээр Увс аймаг дахь цагдаагийн газар тэргүүн байр, Нийслэлийн цагдаагийн удирдах газар дэд байр, Дотоодын цэргийн 05 дугаар анги гутгаар байрт шалгарч, “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт алба хаагч нартаа спортын өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608186
0 эможи

Зочин
2019-09-17 20:23
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up