COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

"Цахим эрин дэх нүүдэлчид" Олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж байна. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Энэхүү хурлын үеэр Дижитал эдийн засгийн загвар боловсруулах “Цахим Эрин дэх Нүүдэлчид” төслийн үр дүнг танилцуулах бөгөөд энэ хүрээнд “Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү?” хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм байна.

Arslan.mn

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож хэлсэн үгэндээ "  Дэлхий дахинд өнөөдөр технологийн хөгжил эрчимтэй явагдаж, нийгэм, эдийн засгийн ихэнх салбарт нөлөөгөө үзүүлэн аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэгдэх хэмжээнд ирлээ. Улс орнууд мэдээлэл технологийн салбарт илүү анхаарч, эрчимтэй хөгжүүлэн тус хувьсгалд мөр зэрэгцэн урагшлахаар эрмэлзэж байна.

Бүс нутгийн болон хөгжиж буй орнууд дотроос Монгол Улс нь байгалийн нөөц баялаг ихтэй, газарзүйн байршил, насны хувьд харьцангуй залуу хүн ам, суурь боловсролын түвшин өндөр зэрэг суурь үзүүлэлтүүдээр илүү байгаа нь технологийн хувьсгалыг илүү хурдан, илүү үр дүнтэй хийх боломжтойг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газар нь цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилт хийх чиглэлд анхаарч холбогдох бодлогуудыг баталж хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Монгол Улсын дижитал хөгжлийн бэлэн байдлыг үнэлэх, бодлогын зөвлөмж гаргах зорилго бүхий “Цахим Эрин дэх Монгол Улс” төсөл Монгол Улсын Засгийн Газар, Харилцаа холбоо, Мэдээллийн Технологийн Газар, “Мелинда Гэйтс” сангийн дэмжлэгтэйгээр Оксфордын Их Сургуулийн дэргэдэх Технологийн Хөгжлийн Комисс болон Аксесс Сольюшнс ХХК нар хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн судалгааны үр дүнг танилцуулах, улмаар судалгааний үр дүнд суурилан цаашид Монгол Улсын харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах зөвлөмжийг хэлэлцэхээр тус чуулганд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, боловсролын байгууллагууд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, олон улсын зочид, төлөөлөгчдөд цаг заваа гарган оролцож байгаад талархал илэрхийлье.

Өнөөдрийн чуулганаар та бүхнийг мэдлэг оюунаа дайчлан Монгол Улсын дижитал хөгжлийн стратегид үнэтэй хувь нэмэр болохуйц чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ хэмээн итгэж байна." гэв.

Arslan.mn

Улаанбаатар хот цахим шилжилтийн талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар Хотын Захирагч С.Амарсайханаас тодруулахад “Дэлхий нийтэд өрнөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн төв болох нийслэл хотын иргэдийн амьдрал, хөгжилд ч зайлшгүй нөлөөлнө. Иргэдийн хүсэл шаардлага хүлээлт ч их байна. Эхний ээлжинд бид гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабелд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн иргэдийн цахим оролцоог хангахын тулд ихэнх хороонд 50 метр бүст үнэгүй интернетийн үйлчилгээ хүргэж байна. Гэр хорооллын иргэдийн цахим дэд бүтцийг хүргэх технологийн боломж нь “LTE технологид суурилсан утасгүй сүлжээ”-г барьж байгуулах нь зүйтэй гэсэн шийдлийг мэргэжилтнүүд гаргасан. Бид гэр хорооллын иргэдийн дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах зорилгоор 6000 орчим камерын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулах ТЭЗҮ боловсруулаад байна. Мөн Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатийн баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах  боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608184
0 эможи

Зочин
2019-09-17 20:23
keyboard_arrow_up