COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон ажлаа өгөхөөр болоод байна

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлээд байна. Тус албан бичгийн агуулга нь  АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон. Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тогтоогдсон. Түүнчлэн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс  Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох  шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан ч өнөөг хүртэл томилоогүй байгаа учир тус сургуулийн багш нар  Ё.Баатарбилэгт  албан бичиг хүргүүлэх болсон ажээ. Ийнхүү АШУҮИС-ийн эрдэмтэн багш нардаа “ад” үзэгдсэн Ж.Цолмон ажлаа хүлээлгэн өгөхөөс аргагүй болоод байна. Юутай ч БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэрвээ шударга ёсыг баримталдаг бол АШУҮИС-ийн эрдэмтэн багш нарын асуудлыг шийдвэрлэж өгөх биз ээ.

Тус албан бичигт дурдахдаа:

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

2019 оны 9 сарын 10-ны өдөр

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд ньбуцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

Гүнээ хүндэтгэсэн:

  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Д.Малчинхүү
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Баасанхүү
  • АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
  • Монгол улсын Гавьяат багш,
  • Биологийн ухааны доктор, профессор                                       И.Пүрэвдорж
  • Анагаах ухааны доктор, профессор                                            С.Цогтсайхан
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Сарантуяа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
608172
10 эможи

Zochin
2019-09-24 16:51
Batbaatar chin surguuliasaa zondoo mungu hulgailchaad odoo yaj ergej tomilogdoh geed bgn be
Зочин
2019-09-24 16:18
Цолмон явсан нь дээр дээ . 3шатнышүүхээс ялсан байна ш дээ. Болимоор юм даа. Цолмон гэдэг авгай зайлаарай
zochin
2019-09-24 15:36
TSolmon ni deer shuu Batbaatar zahiral surguulid buteen baiguulalt hiisen gehdee surlagatai ni bish mongotei togsdog bolson shuu ANAGAAH ymar mongonii mshin bishdee Batbaatar zahiral hmjuur n mongo l bhdaa mongotoi bol togsoj bolno
Зочин
2019-09-21 01:15
Ламбаадаал эрхэлж бай дөө
Зочин
2019-09-20 10:52
Цолмон хамаагүй дээр мундаг шудрага санаачлагтай бусдыг бодсон мундаг эмэгтэй
Erka erka
2019-09-20 05:31
Ene MANii luiwarchin hvvhen odoo zailaasai mönkhiin idej uusan asuudaltai hvn ajil hiigeed l dahin dahin darga boldogiig er oilgohgvi uym....
Zochin
2019-09-19 19:19
Batbaatariin idej uuj huvidaa shamshigduulsan surguuliin uchnuun hurungiig shalgaj togtooson gesen. Tsolmon mundag emegtei. Batbaatart ashig sonirholiin sedel mash ih bgaa. Bur baij suuj chadahgui, yamar aguu shunaltai amitan be!
zochin
2019-09-19 17:40
Tsolmon ireed surguulid yum hsn shuu circle k s busad ni
bo
2019-09-19 06:32
Намын шахаагаар хэдэн сар хоолтой байлаа ирсэн шигээ явж сур
Зочин
2019-09-18 21:09
Энэ хэдэн өвөө нарыг битгий тоо Баатарбилэг сайд аа. Цаана нь зөндөө олон алдартан багш нар Цолмонг дэмждэг шүү
Зочин
2019-09-18 20:05
Хэдэн хөгшин улстөржөөд л
Насанбат
2019-09-18 13:26
Энэ алдартай эмч нар болимоор юм.Малчинхүү эмч настай хүн байж дандаа улс төржинө. Эмийн компанийн гар хөл болж мөнгө авна. Муухай. Эмэгтэй хүн рүү ингэж байдаг.Эмч хүн байж энэрэнгүй биш.
Baatar
2019-09-18 11:41
Batbaatar bol Shunal tachaaliin MANGAS
Irgen
2019-09-18 11:40
Batbaatar gj neg ongiroo sawsaganasan yamar ch barilgui sonin shunaliin mangasaas Tsolmon ni arai dulguun shunal ni baga baih shuu
Irgen
2019-09-18 11:07
Surguuliig min chadvartai l udirdaasai. Tsolmon bol demii demii
Зочин
2019-09-18 09:11
Tsolmon zugeeree batbaatar garaad ooriin chadvargui heden humuusee oruulj l taaraa ted nar yu ch medehgui naiz bathuyag ni baahan mongo idee bizdee bair tureeselj suudag bsan hun haustai bolson geed boddoo
Энэ цолмон болимоор юм аа
2019-09-18 07:16
Энэ хүүхнийг ер ойлгодоггүй. Харваас чадваргүй нь тодорхой, гал хэрэггүй ерөнхий л хэнд ч ойлгомжтой вм яриад л яваад байдаг. Тэгсэн мөртлөө асуудлыг шийддэггүй. Гай болохоор зай болоосой
Zochin
2019-09-18 06:47
XOBDO GOMBO SHIG ZARAITAI BOLOOD BXIIN
Zochin
2019-09-18 05:43
Сайд аа шийдвэрээ зѳв гаргаарай. Хамт олны хүндлэл итгэл хамгаас чухал шүү Цоомон сайдаа.Үүнээс ѳѳрѳѳр сэтгэж бүтээж ажиллада. Хүний хийж байгаа ажил руу шунах муухай. Ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳрѳѳ гайхамшигийг бүтээ
Зочин
2019-09-17 21:32
Цолмон хамаагуй дээрдээ. Терийн дампуу сургуулиудаа цэгцлэх,чанаржуулах хэрэгтэй!
Зочин
2019-09-17 20:22
keyboard_arrow_up