COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа“ бэлтгэжээ

2019 оны 9 сарын 15

Arslan.mn 

Засгийн газраас 2018 оноос эхлэн  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэднийг нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх, тэдэнд  ээлтэй нийгмийн орчин бүрдүүлэх юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд цөөнгүй ажлуудыг зохион байгуулаад байна. Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт ахисан шатны 24 цагийн модуль сургалт явуулсан нь үр дүнтэй байв.

Энэхүү сургалтыг  Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай  хамтран Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Тээврийн цагдаагийн алба болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн нийт 60 алба хаагчийг хамруулсан юм. Үүний үр дүнд  алба, нэгж, нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах алба хаагчдыг бэлтгэжээ.

Хөтөлбөр, гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах 138 алба хаагчдыг бэлтгэж, тэдгээр алба хаагчдаар бусад алба хаагчдад сургалт, мэдээлэл хийлгэх ажлыг зохион байгуулаад байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608088
0 эможи

Зочин
2019-09-15 18:32
keyboard_arrow_up