7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

админ
2019 оны 9 сарын 15

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.09.09-2019.09.15/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа

Arslan.mnМонгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” аяны хүрээнд Хурд хамтлаг 18 аймаг, 22 суманд ажиллаа. Уг аяны хүрээнд “Хүний амьдралын зорилго, мөрөөдөл, ноён нуруу, эрүүл амьдрах ёс, эрх зүйн мэдлэг” сэдвээр Хурд хамтлаг, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид хамтран хүүхэд багачууд, өсвөр насныхан, эмэгтэйчүүд болон залуустай уулзалт зохион байгуулж иргэдийн ойлголт хандлагад нөлөөлөх сургалт, уулзалтын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь иргэд, олон нийтийг соён гэгээрүүлсэн эерэг, үр дүнтэй үйл ажиллагаа болсон аж. Энэхүү аян нь үргэлжлэн явагдаж байгаа ба Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тус хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзан аяны явц, үр дүнтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд Олон Улсын Хар тамхитай тэмцэх байгууллагуудын хуралд оролцлоо

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Монгол Улсыг төлөөлөн 2019 оны 09 дүгээр сарын 03-аас 05-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан Олон Улсын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын хэсгийн уулзалт, хуралдаанд оролцлоо.  Ажлын хэсгийн уулзалтын үеэр бүс нутгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргүүдийн нөхцөл байдал, улс орнуудын онцлог, тэмцэж буй хэлбэр, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар улс, орон нэг бүрээр ярилцаж, хэрэгжиж буй үр дүнтэй ажил, арга хэмжээ, сайн туршлага, ололт амжилтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид улс, үндэстэн дамнасан энэ төрлийн гэмт хэрэгтэй бүс нутгийн хэмжээнд хэрхэн тэмцэх талаар санал солилцлоо. Хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотод байрлах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлттэй тэмцэх чиг үүрэг бүхий Төв Азийн бүсийн мэдээлэл зохицуулалтын төвд зохион байгуулагдсан хоёр удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав,  газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон албаны төлөөлөгчид оролцож, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Казакстан болон Төв Азийн бусад улс орнуудтай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.  Түүнчлэн Монгол Улсын цагдаагийн байгууллагын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх алба, БНХАУ-ын НАХЯ-тай хамтран онолын болон практик, дадлага сургалтыг зохион байгуулсаар байна. 

Мөрдөн Байцаах Албанаас зохион байгуулж буй “ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2019” тэмцээн эхэллээ

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн Байцаах Албаны түүхт 73 жилийн ойд зориулсан “Шилдэг мөрдөгч” тэмцээн өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, МБА-ны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл болон тэмцээнд оролцож буй мөрдөгч байцаагч, алба хаагчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд нийт 51 нэгжийн 52 мөрдөн байцаагч оролцлоо.

Хэрэг бүртгэх албанаас “ХҮҮХДЭД ТУСЛАЯ” сайн үйлсийн аянг зохион байгууллаа

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “Pc mall” компани, “Талх чихэр” ХХК, “Ди Жи Би” “Тавин ус” эм ханган нийлүүлэх компанитай хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд туслах “Хүүхдэд туслая” сайн үйлсийн аянг /2019.09.10/  өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас асрамжийн төвийн хүүхдүүдэд бичиг хэргийн хэрэгсэл өгч, хамтран ажилласан “РС mall”, “Талх чихэр ХХК”, “Тавин ус”, “Ди Жи Би” ХХК асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдэд бүтээгдэхүүний дээжээр бэлэг барин сэтгэлийн дэм өглөө.

“Зөв шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын даргаас “Зөв хэвшил хандлага II” аяныг зохион байгуулах үүрэг өгөгдсөний дагуу бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хяналт, шалгалт аюулгүй байдал хариуцсан чиг үүрэг бүхий нэгж, алба хаагдчын дунд шинэлэг санаа, үр дүн өгөхүйц ажил, арга хэмжээний санал авах “Зөв шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг /2019.09.10/ өдөр Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог болон цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хяналт, шалгалт аюулгүй байдал хариуцсан чиг үүрэг бүхий алба хаагчид оролцлоо.

Монголд анх удаа хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох “ТОГЛООМЫН ТӨВ” нээлтээ хийлээ

Arslan.mn
Хүүхдүүдэд замын хөдөлгөөний анхан шатны мэдлэгийг тоглоомоор нь дамжуулан олгох “Метросити” тоглоомын төв өнөөдөр нээж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир, Висе интернейшинл ХХК-ий захирал Г.Түвшинжаргал болон бяцхан хүүхэд багачууд оролцсон юм.

Тоглоомын төвийг бяцхан хотын хэмжээнд тохижуулсан бөгөөд хүүхэд тоглох явцдаа замын хөдөлгөөнд оролцох, машин барих, замын хөдөлөгөөний мэдлэг, мэдээллийг авах боломжтой аж. Нэг удаа 20 хүртэлх хүүхдийг хүлээн авах бөгөөд  2-12 насны хүүхдүүд тоглох юм байна.

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар шинэ байртай боллоо

Arslan.mn

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын барилга ашиглалтад оржээ. Улсын комиссоос нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, энэ сарын 4-ний ѳдөр барилгыг хүлээн авчээ.

Тус барилга нь хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй, зоорьтойгоо гурван давхар бөгөөд өнгөрөгч оны тавдугаар сард барилга угсралтын ажил нь эхэлж байсан юм. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын шинэ барилгын албан ёсны нээлт ирэх долоо хоногт болох аж.

Цагдаагийн байгууллага “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна

Arslan.mnМонгол улсын Засгийн газраас 2018 оноос эхлэн  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэднийг нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх, тэдэнд  ээлтэй нийгмийн орчин бүрдүүлэх юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд цөөнгүй ажлуудыг зохион байгуулаад байна.

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт ахисан шатны 24 цагийн модуль сургалт явуулсан нь үр дүнтэй байв.

Дотоодын цэргийн 805 дугаар анги “Оройн нэгдсэн тооллого” ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа

Arslan.mn

Ард түмнийхээ амар тайвны манаанд зогсч, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Дотоодын цэргийн 805 дугаар анги “Оройн нэгдсэн тооллого” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр нийт алба хаагч, ажилтнуудын дунд “Байт сурын харваа”, “Шилдэг залуу бөх”-ийн барилдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, “Одон бөмбөг”, “Дартс”, “АХА” тэмцээнийг ангийн байрлалд зохион байгуулжээ.

Үйлчилгээний хөлснийхөө оронд хар тамхи авдаг байсан өмгөөлөгчийг баривчилжээ  

Arslan.mnЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гүйцэтгэх ажиллагаа, хяналт шалгалтууд хийгдлээ.

Энэ ажлын хүрээнд саяхан л гэхэд 40 орчим насны эрэгтэй О гэгч өмгөөлөгч хар тамхины хамааралтай донтогч байсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Тодруулбал, түүнийг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр хар тамхины хэргээр шалгагдаж байсан үйлчлүүлэгч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Т болон Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан А нартай өөрийн машинд хар тамхи хэрэглэж байх үед нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид үйлдэл дээр нь дайчлан баривчиллаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт зам тээврийн ослоор ЕСӨН хүн АМИА АЛДЖЭЭ

Arslan.mn2019 оны есдүгээр сарын 9-13-ны хооронд зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж, есөн хүн амиа алджээ. Үүнээс 8  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болжээ.

Тухайлбал, Завхан аймгийн Баянтэс сумын шороон замд Toyota Land Cruiser-80 автомашины жолооч явган зорчигч 1 нас 5 сартай эрэгтэй хүүхдийг, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Хужирбулангийн замд Subaru Forester автомашины жолооч явган зорчигч 13 настай эрэгтэй хүүхдийг тус тус мөргөж амь насыг нь хохироожээ.

Д.Гуахалиун: Эцэг эхчүүд цагдаад найдах бус өөрсдөө хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас улс нийтээр “Хичээлийн шинэ жил-2019-2020” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэ үйл жиллагааны талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчлан сэргийлэх ахлах мэргэжилтэн, дэслэгч Д.Гуахалиунтай ярилцлаа.

Манай хэлтсээс өнгрөгч наймдугаар сарын 23-наас эхлэн нэг сарын хугацаанд Чингэлтэй дүүрэгт харьяалагдах цэцэрлэг, дунд сургууль, их, дээд сургуулиудад гэмт хэргээс урьдчлан сэргийлэх зорилгоор хулгай дээрэм, танхай, цахим тоглоомонд донтох гэх мэт гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж эхлээд байна. Манай хэлтсийн хариуцсан есөн хороонд дунд болон их, дээд 11 сургууль байдаг. Энэ хугацаанд бид бүх хяналтын  камерыг шалгаж шаардлагатай цэгүүд, сргуулийн анги тахим, хонгилд нэмж камер байрлуулахаар ажилж байна хэмээлээ.

БНМАУ-ын баатар Д.Намнангийн “Хүндэт индэр”-ийг шинэчлэлээ

Arslan.mnБНМАУ-ын нийгмийг аюулаас хамгаалах яамны 1983 оны 721 дүгээр тушаалаар эх орныхоо дархан хил хязгаарыг эрэлхэгээр хамгаалж, баатарлаг гавъяа байгуулж амь үрэгдсэн БНМАУ-ын баатар Дамдингийн Намнанг Хилийн ба Дотоодын цэргийн 0229 дүгээр ангийн 3 дугаар ротын нэгдүгээр тасагт Хүндэт дайчнаар бүртгэж мөнхжүүлсэн байна. Дамдингийн Намнанд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар зарлигаар БНМАУ-ын Баатар цол нэхэн олгосон байдаг. Энэ хүндэтгэлийн булан нь Дотоодын цэргийн 805 дугаар ангид байрладаг бөгөөд энэхүү “Хүндэт индэр”-ийг шинэчлэн засварлаж, мөн алба хаагчдад сургалт, соён гэгээрүүлэх ажил болон бусад үйл ажиллагаа зохион байгуулахад аятай орчныг бүрдүүлэх зорилгоор соёлын төвийн байрны дотор талыг засаж тохижуулжээ.

Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид 30 километрийн явган марш зохион байгууллаа

Arslan.mnДотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Албаны сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 30 километрийн явган маршийг Налайх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээд эх үүсвэр”-ийн хамгаалалтын бүсэд зохион байгууллаа.

Явган маршийг зохион байгуулснаар цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх, цэргийн биеийн тамирын бэлтгэлийг сайжруулах үр дүнтэй юм. Явган маршид нийт 269 алба хаагч хамрагдаж, “Байгалийн саад туулах”, “Гар гранат шидэх”, “Галын бэлтгэлийн норматив”, “Харуулын бэлтгэлийн норматив”-уудыг хийж гүйцэтгэж, тохируулах зааг бүрт төрөл бүрийн хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явууллаа.

"Цэвэр агаартай-Автомашингүй өдөр"

Arslan.mnӨнөөдөр буюу 2019.09.15-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 захирамжийн дагуу Цэвэр агаартай-Автомашингүй өдөр зохион байгуулагдах бөгөөд автомашингүй бүсээс бусад гудамж замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Хөдөлгөөнд оролцогч та бүхнийг замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг ТЦА-албанаас зөвлөж байна.

Бие бялдарын бэлтгэлжилтийн түвшин тогтоох сорил өглөө

БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ ӨГӨВЦагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороотой хамтран алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох сорилыг  2019 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. 

Түвшин тогтоох сорилд тус албаны харьяа газар хэлтсийн алба хаагчидбүрэн хамрагдан бие бялдрын 5 төрөл / гар дээр суниалт, уян хатан, авхаалж самбаа, 100м, 1000м гүйлт/-өөр сорилт өглөө.

Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ, ялгарах хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжлээ

Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ, ялгарах хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж байнаТус албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто тээврийн үндэсний төв /ТӨҮГ/-ийн хамтран баталсан “Авто тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээ, ялгарах хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж, үнэлгээ, дүгнэлт өгөх” удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомж дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны найрлага дахь хорт бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байгаа эсэхийг шалган тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах зорилгоор дээрх байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд тодорхой цэгүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаа.

Хяналт шалгалтаар өдөрт 400-500 тээврийн хэрэгслийг шалгаж, 100 гаруй зөрчлийг илрүүлж, үүнээс оношилгоонд хамрагдаагүй, утаатай, бүрэн бус, өнгө үзэмжгүй, зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлж шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх арга хэмжээг аван ажилсан аж.

Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс "Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд сургалт зохион байгууллаа

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс-н зураг.

Тус цагдаагийн хэлтсээс насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад ухаалаг утсыг сургуулийн орчинд ашиглахгүй байх, биеэ хэрхэн зөв авч явах, хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдож, хохирч байгаа шалтгаан нөхцөл сэдвээр сургалт зохион байгууллаа.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608087
0 эможи

Зочин
2019-09-15 18:32
Зочин
2019-09-15 16:10
сонирхолтой
keyboard_arrow_up