COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ

2019 оны 9 сарын 14

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүйгээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоов.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ё Эс Би” ХХК-д үйлдвэрлэсэн “ICE AGE” нэрийн савласан мөсний үйлдвэрлэсэн хугацаа бичигдээгүй гэсэн иргэний гомдлын дагуу шалгахад, дээрх зөрчил илэрсэн байна.

Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлснээр, хоол үйлдвэрлэл болон хүнсний зориулалттай худалдаа үйлчилгээг зориулалтын бус газарт буюу орон сууцны нэг давхарт эрхлэх ёсгүйг сануулж байжээ.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608079
1 эможи

Зочин
2019-09-14 21:12
сайн
Ххх
2019-09-14 19:21
Орон сууцны нэг давхарт юу байж магад ер нь юу ч хийж магад
Зочин
2019-09-14 18:13
keyboard_arrow_up