COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Моннис”-ийн захирлын луу унжилтаас уурхайчид цалингаа олон сараар авч чадахгүй байна

2019 оны 9 сарын 12

“Моннис” групп нь дотроо Моннис Интернэшнл, Моннис Моторс, Моннис Майнинг Экьюпмент, Аэро Монголиa, Моннис Констракшн Экьюпмент, Моннис Сервис Саппорт, Моннис Пропертиес, Моннис Урбан Девелопмент, Майнс Ап ХХК, Эрчим Концерн, “Эн Ти Би” ХХК, Ар Ди Си Си ХХК, Мая Тикет ХХК зэрэг олон охин компанитай. Өөрөөр хэлбэл охин компанийн тоогоор өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Харин уул уурхайн салбарт татлаа түтлээтэй байгаа ажээ. Тодруулбал, Monnis групп  уурхайн чиглэлд Оюутолгой, ЭТТ, Энержи ресоурс зэрэг томоохон уул уурхайн компаниудаас  зарласан тендерийн ажлыг аваад, гүйцэтгэгч компаниудаар хийлгэдэг аж.

Оюутолгойтой хамтрагч байгууллага гэх баталгаа 

Ингэхдээ захиалагч талаас санхүүжилт авсан ч ачааны  хүндийг үүрч буй гүйцэтгэгч компаниудад мөнгийг өгдөггүй гэнэ. Зарим тохиолдолд дөрвөн сар хүртэл хугацаагаар цалингаа өгөхгүй луу унждаг байна гэх мэдээлэл байна. Тэгвэл ийнхүү луу унжиж байгаа байгууллага нь “Моннисмайнинг” ХХК. Тус байгууллага  захиалагч талаас санхүүжилт авсан ч гүйцэтгэгч нарт мөнгийг нь өгөөгүй удаж байгаа  аж. Тус байгууллагыг Б.Чулуунбаатар тэргүүлдэг аж.

http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5097576

Гүйцэтгэгч байгууллагын зүгээс ажлаа гүйцэтгэсэн хэрнээ цалин мөнгөө цаг тухайд нь авч чадахгүй байгаад бухимдалтай байгаа бөгөөд манайд хандан юм. Тэдний хэлж байгаагаар “Түрүү бөхийн эхнэрийг машинаар байлж байхаар уурхайчдынхаа цалинг өг. Ядаж тэр машинаар хичнээн уурхайчдын цалинг тавьж болохыг ойлгож ухаарах хэрэгтэй” гэсэн юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “Моннисмайнинг” ХХК-тай холбогдох гэж хичээсэн ч чадаагүй юм. Тиймээс бид “Моннисмайнинг” ХХК-аас энэ талаар тодруулан эргэж мэдээлэх болно.

Эх сурвалж: DORGIO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608002
0 эможи

Lodoi
2019-09-12 22:19
Yrhaichdiin ard heden hun baigaa bol syrgyyli orooj bugd ail orhood mongo heregtei bga shuu de yasan arltsan dotortou novsh ve
Ажилчдаасаа байртай болгоно гэж урьдчилгаа аваад 13 жил болсон ч байргуй хэвээрээ л байна
2019-09-12 21:34
http://times.mn/uploads/post/7e732156d25ea60d1176ed148796c4b5.png
Зочин
2019-09-12 18:23
keyboard_arrow_up