COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Юү жинь: Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг эрчим хүчний үүсгүүр болгож ашиглана

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Гурван жилийн дараа төв цэвэрлэх байгууламж шинээр ашиглалтад орж, нийслэл төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс бүрмөсөн сална. Гэхдээ бүтээн босголтын ажлын хажуугаар үнэргүйжүүлэх ажил шат дараатайгаар хийгдэж байгааг сануулахад илүүдэхгүй. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр бүтээн босгох нийт зардлын 95 хувийг Хятад Улсын Засгийн газраас хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр гаргаж байгаа юм. Тиймээс гүйцэтгэгч тал нь ч хятадын туршлагатай, найдвартай гэсэн компанийг сонгосон.

Шинэ цэвэрлэх байгуулжийн бүтээн босголтын талаар төслийн дэд захирал  Юү Жиньтэй ярилцлаа.  

-Төв цэвэрлэх байгууламжийг барих компанийн ажлын туршлагыг 
сонирхуулаач?

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ерөнхий гүйцэтгэгч нь Чайна Тиэсижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инжеринг групп консорциум юм. Чайна Тиэсижу сивил инженеринг групп ХХК нь барилгын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай томоохон компани бөгөөд дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн нэг юм. Тодруулж хэлбэл China Railway Group ХК-ны жишиг компанийн нэг. Төмөр замын инженерчлэл, барилгын инженерчлэл, нийтийн аж ахуй, авто замын инженерчлэл гэсэн дөрвөн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг. Бээжин констракшн инженеринг групп ХХК нь орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчийн тусгай зэрэг, хотын нийтийн аж ахуйн барилгын ерөнхий гүйцэтгэгчийн нэгдүгээр зэрэг, үл хөдлөх хөрөнгийн хөгжил, менежментийн, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын тус бүр нэгдүгээр зэрэг, барилгын үндсэн суурь, бүтээц, засал чимэглэл, ган хийц болон бусад мэргэжлийн гүйцэтгэгчийн гэсэн  нэгдүгээр зэргийн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг компани байгаа юм.

-Компанийн өмнө нь гүйцэтгэж байсан бүтээн байгуулалтаас дурьдахгүй юу?
-Чайна Тиэсижу сивил инженеринг групп болон Бээжин констракшн инжеринг групп нь Азийн хамгийн том цэвэрлэх байгууламж гэгддэг Шанхай хотын Байлонгганг цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг хийж байсан. Мөн Наньжин Жиангинжоу хотод өдөрт 560,000 тонн бохир ус хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Тяньжинь хотын Бэйтан буюу өдөрт 300,000 тонны хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Льюан хотын хойд цэвэрлэх байгууламж зэрэг их хэмжээний томоохон цэвэрлэх байгууламжуудыг барьж гүйцэтгэсэн асар их ажлын туршлагатай компани.

Байлонгганг цэвэрлэх байгууламж



Наньжин Жиангинжоу хотод өдөрт 560,000 тонн бохир ус хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж

Тяньжинь хотын Бэйтан буюу өдөрт 300,000 тонны хүчин чадалтай цэвэрлэх байгууламж

Льюан хотын хойд цэвэрлэх байгууламж
 -Одоо барих шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ямар үе шаттайгаар хэрэгжих вэ?
-Барилга угсралтын ажлыг иргэний инженерийн барилгын ажлын үе шат, бүтээцийн инженерийн барилгын үе шат, дамжуулах хоолой болон цахилгаан механик тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, тохируулгын ажлын үе шат,  сургалт туршилтын үйл ажиллагааны үе шат, гэсэн үндсэн дөрвөн үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих байгууламжийн бүтээцийг  төлөвлөхдөө зургаан хэсэгт хувааж, энэ зургаан хэсэгт нэгэн зэрэг барилга бүтээцийн ажлаа гүйцэтгэхээр төлөвлөсөн. 2019 оноос 2021 он хүртэлх хугацаанд барилгын ажил, үндсэн бүтээн байгуулалтын ажил дуусч, шугам хоолой, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтыг барилга угралтын ажлын явцын дагуу 2020 оноос эхлүүлж 2022 онд дуусгахаар төлөвлөөд байна. 2023 онд монголын талын операторчдыг сургалтанд хамруулж, хамтарсан туршилтын үйл ажиллагааг явуулах юм.

-Бүтээн байгуулалтын ажиллах хүчний хувьд ямар байх вэ. Монголын талаас ажиллах хүч авч байгаа юу?
-Шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн EPC гэрээний нөхцөлд төслийг барьж байгуулах явцад ерөнхий гүйцэтгэгч нь тухайн улс, орон нутгаас  нийт ажилчдын 50-иас доошгүй хувийг ажилд авах, ажил эрхлэлтийн давуу эрх олгоно гэж заасан. Мөн төсөл хэрэгжиж байгаа улс, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн оролцоог их байлгах, гэхдээ тухайн төсөл хэрэгжиж буй улсын иргэн, аж ахуйн нэгж нь тухайн төслийн техникийн ур чадварын холбогдох шаардлага, чанар, аюулгүй байдлын заавал дагаж мөрдөх нөхцөлийг хангасан тохиолдолд л хэрэгжүүлнэ. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь Монгол Улсад хамгийн ихээр олны анхаарлыг татаж буй төсөл гэдгийг харгалзан манай компани тухайн газар оронд нутагшуулах зарчмыг баримтална. Монгол ажилчид нь гол төлөв Монголын туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид байх юм. Хятадын туслан гүйцэтгэгч компаниуд ажилчдаа өөрсдөө бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл монгол ажилчид нийт ажилчдын 50-иас доошгүй хувийг эзлэх бөгөөд барилга угсралтын ажилд монгол компаниуд голчлон ажиллана.

-Шинэ цэвэрлэх байгууламж хүчин чадлын хувьд хэр вэ, нийслэлийн хүн амтай харьцуулсан байдлаар хүчин чадлыг нь хэлэх боломж байна уу?
-Шинэ барих төв цэвэрлэх байгууламж нь 250,000 м3/хоног хүчин чадалтай бөгөөд үүнээс ахуйн бохир усны хэмжээ 150,000 м3/хоног, үйлдвэрлэлийн бохир усны хэмжээ 100,000 м3/хоног байна. Тус цэвэрлэх байгууламж нь Монгол Улсын хамгийн том, хамгийн орчин үеийн, бүтээн байгуулалтын өртөг хамгийн өндөртэй цэвэрлэх байгууламж болох юм. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын нийт хүн амын 43.5% -д ашиг тусаа өгөх бүтээн байгуулалт болох болно.

-Технологийн хувьд ямар шинэ шийдлийг тусгасан бэ?
-Том хэмжээний цэвэрлэх байгууламжийн инженерийн ажилд тохиромжтой технологи, техникийн горимыг ашиглах зорилгоор бохир усыг цэвэрлэх технологийн процесс нь биологийн аргыг голлох бөгөөд физик-химийн аргыг давхар ашиглаж хослуулан  боловсруулдаг. Хоёрдугааарт, лаг боловсруулах процессын олон төрөл байдаг. Үүнд таталцлын концентраци, механик концентраци, анаэробик цэвэрлэгээ  ба механик усжуулалт орно.
Гуравдугаарт, үйлдвэрийн шугамын бохир усыг цэвэршүүлэх эхний үе шат нь өндөр үр ашигтай тунгаагуурын процессыг дамжин, нэмэлт бодис ашиглан хүнд металлыг ялгаж, сульфид болон бусад бохирдуулагч бодисыг зайлуулна. Ингэснээрээ хорт бодисын биологийн цэвэрлэх системд нөлөөлөхөөс сэргийлэх боломжтой болно.
Дөрөвдүгээрт, бохир усыг урьдчилан цэвэрлэж, анхдагч тунгаагуурын дээд хэсгийг таглаж, дулааныг хадгалан, үнэрийг арилгана. Мөн лагыг эко аргаар дахин болосруулж,  дахин ашиглах  бодисын дулааны энергийг давтан боловсруулах, анаэробийн боловсруулах биохимийн аргаар эрчим хүч үүсгэх, түүнийгээ дулааны цахилгаан станцад нийлүүлэхэд ашиглана.  

-Цэвэрлэгдсэн ус хэдэн хувьтай цэвэршилттэй байх вэ?
-Энэхүү төслийн бохир усны чанарыг MNS 4943-2015 стандартын дагуу Монгол Улсын бохир ус зайлуулах стандартыг баримтлана.

Төлөвлөгдсөн усны чанарын үзүүлэлтийг дараах хүснэгтэд харуулав
-Цэвэрлэх байгууламж нь дотроо гуравдагч цэвэрлэгээ гэж хийгдэх үү?
-Цэвэрлэх байгууламжид “урьдчилан цэвэрлэх (бүдүүн завсартай сараалж, нарийн завсартай сараалж, агааржуулалттай элс баригч) процесс + урьдчилсан цэвэрлэгээ (анхдагч тунгаагуур) + ААО /биореактор-аэротенк/ биологийн цэвэрлэгээ (тэсэлгээний агааржуулалтын биологийн азот ба фосфор зайлуулах процесс) + хоёрдогч тунгаагуур + гүний цэвэрлэгээг /гүн цэвэрлэгээний тунгаагуур/ + хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч " гэсэн нэгдсэн цэвэрлэгээний процессыг ашиглана. Үүн дотроос биологийн цэвэрлэх хэсгийн AAO процесс нь төрөл бүрийн горимыг ашиглах хэлбэрээр усны чанар, усны хэмжээний хэлбэлзэл, бохир усны тогтвортой байдлыг хангадаг.

-Цэвэрлэх байгууламжаас гарах ус Туул гол руу цутгахад хэр аюулгүй байх вэ?
-Шинэ төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир усыг шинжилгээнд оруулна. Ингээд  MNS 4943-2015 стандартын шаардлагыг хангах ёстой. Шинжилгээгээр стандартын шаардлага хангасан гэж үзээд  6.65 км ус зайлуулах шугамаар Туул гол руу цутгахаар төлөвлөсөн байна.

-Шинэ цэвэрлэхээс гарах лагийг яаж боловсруулах талаарх урьдчилсан төлөвлөгөө гарсан уу?
-Төв цэвэрлэх байгууламжийн лаг цэвэрлэж багасгах, тогтворжуулах, хор хөнөөлгүй байдал, нөөцийг ашиглах зарчимд үндэслэн лагийг шахмал хэлбэрт оруулж, анаэробын шингэц, усгүйжүүлэлтийг 80%  хүртэл хатаана. Дараа нь хогийн цэгт булшилна гэж төлөвлөсөн. Хууль зүйн зөвлөлийн байнгын хороо, Засгийн газар 2018 оны зургаан сарын 27-ны өдрийн 05 тоот тогтоол гаргаж, хог хаягдлыг төвлөрсөн цэгт байршуулах, төвлөрсөн цэгийн улсын тусгай нөөц газар болгох тухай тогтоол гаргасан. Иймд Барилга, хот байгуулалтын яамны холбогдох судалгааны үр дүнд Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багт 20га газрыг, Улаанбаатар хотын Багануур дүүргийн гуравдугаар хороонд 10га газрыг аюултай хог хагдал хаях цэг болгон ашиглахаар урьдчилсан байдлаар сонгосон..

-Цэвэрлэгдэж буй ус, лагийг хоруу чанарт шинжилгээ хийнэ гэлээ. Тэгэхээр лабораторийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Нэгдсэн оффисын байранд цэвэрлэх байгууламжийн төв лабораторыг байрлуулж, бохир ус, лагийг иж бүрэн дэвшилтэт химийн туршилтын тоног төхөөрөмж суурилуулна. Үүний зэрэгцээ энэхүү төсөл нь төвлөрсөн хяналт, гадна хяналтын, туршилтын хяналт, гэсэн гурван давхар хяналтын нэгдсэн удирдлага, хуваарилах хяналтын төвлөрсөн бус хяналтын системийг бүрдүүлж ажиллана. Хяналтын төв нь иж төв оффисын удирдлагын өрөөнд байрладаг. Төв хяналтын компьютер, архивийн мэдээллийн сервер, хяналтын төвийн SCADA программ хангамжаас бүрдэх ба цэвэрлэх байгууламжийн бүхий л үйл ажиллагааны удирдлага, тоног төхөөрөмжийн ажиллагааны байдал, бүртгэл, дүн шинжилгээ, дохиолол, камер хяналт үйлдлийн статусын дэлгэц болон бусад функцуудыг хариуцна.

Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607998
0 эможи

Зочин
2019-09-12 18:23
Зочин
2019-09-12 16:10
сайн байна.
keyboard_arrow_up