COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАРИМТ: Эх орны дайсан, ирээдүй хойчоо хорлосон урлаг, соёлын ХАР ТАМХИЧИД

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогчдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ганцхан шөнийн дотор хэдхэн цагийн хугацаанд хоёр цэнгээний газарт хяналт, шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалж байсан нь тогтоогдсон. Энэ нь өнөөдөр бид хар тамхи гэгч "ТАХАЛ"-аас хараат болсныг илтгэж байна. 

Хэдхэн жилийн өмнө манай улс хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хар тамхи хэрэглэгч орны тоонд орох болжээ. 

Хамгийн аймшигтай нь АЮУЛЫН ХАРАНГА дэлдээд буй цагаан тахал өсвөр насны, тэр дундаа энгийн ардын хүүхдүүдийг ч онилоод байна. Тэднийг хар тамхи хэрэглэхэд хүргэж буй нэг гол хүчин зүйл нь "дуртай хамтлаг, дуучнаа дуурайх" үйлдэл ихэд нөлөөлдөг аж. 

Угтаа бол олны танил, од байна гэдэг үзэгч, сонсогчдод уран бүтээлээ хүргэхээс гадна зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хэмээх ёс зүйн ойлголтыг давхар агуулдаг атал, өнөө цагт харин ч эсрэгээрээ эргэж байгаа нь бидний нүднээ ил байна. Өөрсдийн амжилт, нэр хүнддээ бардан, шоу цэнгээн, хар тамхинд ихээр донтох болсон олны танил хамтлаг, дуучдыг эх орныхоо дайсан хэмээн үзэхэд хүрч байна. 

Тэд Монголын ирээдүй болсон олон мянган залуусыг хар тамхи хэрэглэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн гэж олон нийт үздэг. Дууг нь сонсдог, шүтэн биширдэг дуучин, хамтлагийнхан хар тамхи хэрэглээд эхлэхээр тэднийг даган дуурайх болсон талаар өсвөр насныхан дурдсан байдаг. 

Дээрээс нь тэдгээр хүмүүс нь өнөөдрийг хүртэл нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээлгүй, гавьяа байгуулсан мэт аашлах нь даанч эмгэнэл. Хар тамхи нь Монгол хүний ген, үндэс угсаа, эрүүл мэнд, дархлаанд шууд заналхийлж, үгүй хийж буй аймшигт ТАХАЛ юм. Үүнийг хэрэглэж, бусдыг уруу татсан хэнбуйгай ч байсан ҮНДЭСНИЙ, ЭХ ОРНЫХОО ДАЙСАН юм. 

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХАР ТАМХИЧИН УРЛАГ, СОЁЛЫНХОНЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА : 

Харанга хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн

Arslan.mn

Тэрээр 2008 онд хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс 7 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял шийтгэгдсэн боловч 1 жил ял эдлээд Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан байдаг. Гэвч тэрээр олон залуу охид, бүсгүйчүүд, залуусыг хар тамхинд уруу татсан гэдгээрээ гэмт хэргийн ертөнцөд хар тамгатай. Х.Лхагвасүрэн нь өөрөө өнөөдөр төрийн өршөөлөөр суллагдсан ч түүнийг дагаж яваад хар тамхинд орсон залуучууд шоронд ялаа эдлээд сууж буй. Үндэснийхээ, эх орныхоо эсрэг үйлдэл хийсэн, тахалыг тараасан хар тамхичдыг хэзээ ч төрийн өршөөлөөр суллахгүй байхыг хууль, хяналтын байгууллагууд анхаарах хэрэгтэй хэмээн олон нийт шүүмжлээд буй. 

Мотив хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр

Arslan.mn

2018 онд хар тамхи хадгалсан хэрэгт шүүхээс 2 жил хорих ял шийтгэгдэж, 6 сар орчим хорих ял шийтгэгдээд шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн авч суллагдсан. Тэрбээр, цагдаагийн байгууллагад баригдах үедээ 2 төрлийн хар тамхи хэрэглэсэн байдалтай байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Харин түүний нөлөөнд орсон, уруу татагдсан үе тэнгийнхэн нь шоронд шар махтайгаа хатаад сууж буй. Нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага даанч тэдэнд алга даа. 

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа

Arslan.mn

2013 онд хар тамхи биедээ хадгалсан, хэрэглэсэн хүмүүстэй хамт дайчлан баривчлагдаж байсан. Тухайн үед Т.Болортуяа нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй ч, хар тамхи хэрэглэсэн байдалтай байсан. Харин 2018 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т.Болортуяа нь хар тамхи хэрэглэж мансуурсан байдалтай, Кобигийн хамт баригдаж байсан. Түүнд шүүгчийн захирамжаар 30 хоног баривчлах шийтгэл оноосон. Түүнийг өсвөр насны охидууд ихээхэн шүтэн биширдэг хэдий ч тэрээр хайр хүндэтгэлийг нь даалгүй хар тамхичины замыг сонгосон. Хар тамхи хэрэглэсэн охид бүсгүйчүүд эрүүл үр удмаа үлдээх тал дээр магадлал бага байгаад зогсохгүй, сэтгэцийн өвчтэй хүүхэд төрүүлдэг нь өнгөрсөн хугацаанд олон кейсээс харагдсан байна. Дуучин Эгшиглэнгийн хийсэн бүтээсэн уран бүтээл нь хар тамхитай хамт замхарсан талаар сошиал орчинд яригдаад буй. 

“Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал

Arslan.mn

Д.Манлайжаргал нь бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Манлайжаргалыг 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгджээ.

Коби буюу С.Чулуунбаяр

Arslan.mn

Коби буюу С.Чулуунбаатар хамгийн анх 2007 онд хар тамхины хэрэгт холбогдож 6 сар баривчлах ял шийтгэгдэж байсан.

Гэтэл 2008 онд дахин хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдаж шүүхээс 1 жил 4 сар хорих ял шийтгэгдэж, 6 сар орчим суугаад шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Үүний дараа 2017 онд дахин хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс дахин 1 жил хорих ял шийтгэгдэж, 2018 оны тавдугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан.

Гэвч 2018 оны долддугаар сард дахин хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, өөрийн биедээ хадгалсан байдалтай баригдаж, 1 жил хорих ял шийтгэгдсэн байна.

Дуучин Дон Диор буюу Д.Мөнхтулга

Arslan.mn

2018 онд хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдаж, шалгагдаж шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна.

Энэ бол олон нийтэд ил болсон хэргүүдийг нэгээхэн хэсэг. Үүний цаана ил болсон, болоогүй хэчнээн тохиодол байгааг хэн ч таашгүй юм. Тиймээс нийгэмд, хүүхэд залууст сөрөг муу үлгэр дуурайл үзүүлж, хар тамхитай холбогдсон урлагийнханд хариуцлага тооцдог байх ёстой. Хар тамхи хэрэглэж ял шийтгэл авсан дуучдыг тайзан дээр гаргахгүй, уран бүтээл хийх эрхгүй болгох хэрэгтэй юм. Нийгэм даяар хар тамхи хэрэглэсэн бол олны танил байсан ч гэсэн хэн ч биш болдог юм гэдгийг ойлгуулах нь гол юм.

 

 

Эх сурвалж: ZALUU.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
4
wow an post
2
yay an post
2
sad an post
30
ouch an post
5
confuse an post
4
angry an post
86
607990
173 эможи

Зочин
2020-01-23 11:03
Amarkhuug yagaad uldeev??
Irgen
2020-01-22 21:45
Uls turchd, tsagdaa nar, hurgan darga nar bdag ch tedniig eruus shalgadaggvi! Amarhvvgee bicheechee! Huurhii bichigdeegvidee gomdvol yaana?! Medeelliig shuurhai, tentsvertei tvgeej bai! arslan.mn!
Зочин
2019-10-02 16:34
Энэ урлагийханыг сайхнаар харах гээд ч чадахаа байлаа. Муу муухай болгон эд нараас гарч бна. Энд тэнд аваар осолд орход нь гайхахаас байж. Нөгөө хар тамхи, архиа гударч хоорондоо банзалдаж яваад л тийм юм болоо биз гэж боддог болох нь ээ
egch
2019-09-24 06:58
Bugdeeree duus2
иргэн
2019-09-22 09:55
харанга-ын хар тамхичин лаларыг ѳршѳѳж ѳѳгшүүлснээс л ийм байдалд орж байгаан,тэр үед нь л хошногонд нь хар тамхи чихээд урд хил давуулаад шидчих байсан юм
Зочин
2019-09-16 17:05
Манайд хар тамхины хэрэгт яагаад ийм бага ял өгдөг юм бэ?
Зочин
2019-09-15 11:39
Цаазла
Лхагва
2019-09-14 12:44
Хар тамхины хэрэглээг өмөөрсөн сэтгэгдэл нэг биш бичигдсэнийг харвал алийгаа алдаж байгаа юм байна даа. Яандаа.
Зочин
2019-09-14 01:23
Нээх жижүүрийн хэдэн үгтэй цаазал маазал чхшг ариухан царайлцгаах юм дугай л архитайгаа олигтойхон тэмцвэл барав зүгээр! Хотын захын гэр хорооллоор яв даа хичнээн айл архинд живсэн хүүхдүүд нь идэх хоолгүй гэр нь түлээгүй бгаг хар даа тэд нар одоо хар тамхи авч татаж чадлаа юу архиа л ууж бгашд бодит үнэн гэвэл наад баячуудын хүүхдүүд мөнгөтэй хүмүүс л хийх юмаа олж ядаж татдаг биз өөрсдийхөө л эрүүл мэнд эд хөрөнгөөр хохироож хорлож бхд бидэнд ямар падлий бна тэр архи шиг хаа ч хамаагүй сто граммаар шаглаж 1000,2000н төгрөгөөр зарагддаг эд биш блгү архичид бол монголд арай дэндүү бга шүү агсам хөөрүү монголчууд худлаа хар тамхи энээ тэрээ гэж бж архин далайд живж дууслаа
Зочин
2019-09-14 01:05
Бүгд л татаж үзсэн эсвэл татдаг бгашд мисс модел дуучин жүжигчин бүгд адилхан өөрсдийгөө л хорлож бхад бидэнд ямар хамаа бдгин манай оронд бол мөнгөтэй боломжтойчууд нь л татаж бга тэрний оронд наад архитайгаа тэмцээч манай нөхцөлд наад архичид чинь л асуудал блод бнадаг архинаас болж хичнээн эхнэр нөхөр ах дүү бие биенээ алж хүүхэд хүчирхийлж хүчиндэж алж бна манайх шиг архинд живсэн улс байх ч үгүй! Архины хэрэглээгээ ярьцгаа!!
Zochin
2019-09-13 22:54
Za ene don dior lalariig medehgui yam bn ene muu uhsen baasniih ni duu duuldgiin
Эрка
2019-09-13 18:04
Энэ дон диор гэж юу дуулдаг нусан чавх вэ хараачгүй юм байна
zochin
2019-09-13 14:01
diva miva ch biluu za ih olon hun dutuu bn da! negeehen heseg l ym bolov uu da bugdiig n bulai bolgoj ahij iim uildel hheergui Bolgoh heregtei
za za tolgoigii n ileed l gargaad bdagiim bna sh de suuj bhad n gargana yaliig n baga ugnu shuugch nar n ch taatchihsiin gaaliinkhan hahuuli avch baraa shalgahgui oruulj bgaagaas bolj bga yum deer tolgoi n yamar ch hun bga yum buu med
2019-09-13 13:55
b
Иргэн
2019-09-13 08:22
Монголын төрийг мафийнхан бариж байгаа болохоор маркетинг борлуулалтын ажилтанаа хурдхан гаргана биздээ....
Zochin
2019-09-13 07:43
GADNAAS ZUUGUUD BAIGAA TOMCHUUDDAA HARIUTSLAGA TOOTSOOCHEE LUIWARCHINGUUD ZALUUCHUUDIIG BALLAJ DUUSLAA
Зочин
2019-09-13 06:20
Хар тамхи давтан хэрэглээд байхад ийм бага ял өгдөг улс монголоос өөр байхгүй байхаа. Бусад улс биедээ авч яваад л шууд цаазын ял авдаг .
Зочин
2019-09-13 02:05
Шар Энхээ зардаг юм уу.
Irgen
2019-09-13 01:29
Har tamhichidad ymarch urshuul gj bmaarguimaa yagaad uugshuuleed urshuugeed bdg shuugchid erunhiilugch ve yana da heleh ch ug oldohgui bn
Zzz
2019-09-13 00:15
Yaagaad yaliig ni hongoruuleed baidag yum be ter shuugch nar ni ur huuhduud ni bugd har tamhichid bolhoor uu. Busad orond yamar ch orshoolgui bdg .
Xar Tamhi zl
2019-09-12 23:47
minii meddeg humuusees tatdag humuus zunduu bolio ch ee uuriinhuu tarhiaraa setgej yrij bodoh shig shan zuil bhgui shu geed chi dontson bn geheer dontogui ee bi hezee ch tatahgui bj chadna gechijeed l haigaad yvdag archaagui humuus ymr hor urshigtaig ni oilgohgui l bna daa yahuu? mash tom arga hemjee avsan ni deer shu
koci
2019-09-12 23:36
Har tamkhichind gishgeh gazar ch baihgui
Зочин
2019-09-12 21:45
Хэрэглэсэн хадгалсан яахав, цаанаас нь нийлүүлж захиалж байгаа сүлжээг нь олж барихгүй бол магадгүй маргааш ч таны хүүхдийг хар тамхинд уруу татаж донтуулж магадгүй шүү
Зочин
2019-09-12 21:27
Niigmiin hog novsh shaaruud.bugdiin buudax xeregtei.
Иргэн
2019-09-12 21:26
Ял нь дэндүү бага бна нэмэх хэрэгтэй тэгж байж ядаж шийтгэлээс нь айна. Тэнсэн харгалзах, өршөөлийг хар тамхичид, хүчин хийсэн малнуудад үзүүлэхгүй байх хэрэгтэй ш дээ. Бас нь трансжендр гэж гаж донтой хүнэнцэрүүдэд ямар нэг арга хэмжээ авахгүй бол хэтэрлээ ш дээ. Одоо үеийн хөвгүүд зан ааш нь ч, бга байдал нь ч, өмсөж зүүж бга нь ч эрийн шинжгүй эр эм нь мэдэгдэхгүй хачин юмнууд л байхийн үнэхээр харамсалтай
hi
2019-09-12 19:35
kiwi uka tatdag gesen
Зочин
2019-09-12 18:45
монголоос хөө. монгол улсын иргэншлээс хас.
Зочин
2019-09-12 17:14
ял нь дэндүү бага юмаа сдаа нэмэх хэрэгтэй
Unshigch
2019-09-12 16:54
Top modeluud bas tatdag biz mansuuraadl bar ntr d suuj bdg yum gesen
ex xvn
2019-09-12 16:26
ene xar tamxi xajuugaar ni ter transgender gex mutantuud olshirsoor bvr 300000 bdag gej bna. yaj vr xvvxdee ervvl zuv niigemd usgux ve
zochin
2019-09-12 16:24
ene motivin nusan chavh duulj ch chadahgui bj bas ene 1 aaraa bish bho hamtlaga ter chigtei l tataj bga
zochin
2019-09-12 16:21
яl ni ymar baga yum be n huja shig l bl da tsaazlaal
Зочин
2019-09-12 16:10
янзтай
Зочин
2019-09-12 15:48
Хар тамхинд бусдыг уруу татагч Лхагвасүрэн мэтийг цаазлах хэрэгтэй тэгж байж бусдад сургамж болно. Болсон болоогүй хэдэн дуу дуулсан болоод гавьяа шагнал горилсон юмнуудад шийтгэл гэдгийг хатуухан үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж ирээдүй хойч үеийнхэнд сургамж болно.
irgen
2019-09-12 15:47
shuud tsaajaar awah heregtei
Сайнаа
2019-09-12 15:23
яагаад залуусд ийм муу үлгэр дуурайлал болоод байгаа энэ одонцоруудад байнга тэнсэн харгалзах ял өгдөг юм бэ? Дор хаяж 5 жил суулгаад хамаарлаас нь салга л да.
d
2019-09-12 15:18
Хар тамхи хэрэглэлээ гээд хүнийг урт хугацаагаар хорьж болохгүй л дээ. Харин хугцаанаас өмнө тэнсэн суллах, өршөөлийн хуулиар ялаас чөлөөлөхгүй байвал бусдад сануулга болох байх. Хар тамхи чинь бидний хэрэглэдэг архи, тамхитай адил донтуулаад алга болно ш дээ. Зардаг борлуулдаг Шар Энхээ мэтийн хулгайч нарыг тултал нь хорих хэрэгтэй.
Зочин
2019-09-12 15:16
Манай ерөнхийлөгчийн хүү бас хар тамхичин биз дээ
Aa
2019-09-12 15:15
Yl ni baga baina shdee
Зочин
2019-09-12 15:03
Buzruud eh ornihoo esreg l gesen ugshuu deee
dorj
2019-09-12 15:02
a cool gdg nuhur bas tumur zamd neg studid mus hereglej bgad barigdaj bsan bzdee
Zochin
2019-09-12 15:00
Haranga Lkagvaa odoo ch hergeldeg baikh aa baidal ni yg tiim
Иргэн
2019-09-12 14:58
Манай хар тамхичидаа толгойг нь илээд өнгөрдөг юм бишүү Ккк тэгвэл татаад бх нь аргагүй юм бна
Зочин
2019-09-12 14:30
keyboard_arrow_up