COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энэ хичээлийн жилд ашиглах ТҮРЭЭСИЙН СУРАХ бичгүүд өнөөдрийг хүртэл ХЭВЛЭГДЭЭГҮЙ байна

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээг сайжруулах зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг өнгөрөгч гуравдугаар сард гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг ч баталсан юм.

Гэвч энэ хичээлийн жилд ашиглах түрээсийн сурах бичгүүд өнөөдрийг хүртэл хэвлэгдэхгүй хүлээлт үүсгээд байна.

Ахлах ангийнхны сурах бичгийн хэвлэлт ямар шалтгааны улмаас гацаад байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа.

-Ахлах болон дунд ангийн сурагчдад төлбөртэй сурах бичиг ашиглуулах шийдвэр гараад удсан. Гэвч 2019-2020 оны хичээлийн жилд ашиглах түрээсийн сурах бичгүүд өнөөдрийг хүртэл хэвлэгдээгүй байгаа нь ямар шалтгаантай вэ?

-Түрээсийн сурах бичгийн төслийг 2010-2015 онд туршиж, үр дүнтэй гэдгийг нь баталсан. Харин энэ хичээлийн жилд ашиглах төлбөртэй сурах бичиг хараахан хэвлэгдээгүй байгаа. Учир нь төслийг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банканд хяналт шалгалт хийгдэж байгаа юм.

Шалгалтаар сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэх эцсийн шийдвэрийг гаргана. Шалгалтын ажил дуусаж, зөвшөөрөл ирсэн даруйд сурах бичгийг хэвлэж нийлүүлнэ.

-Түрээсийн сурах бичгийн хэвлэлтэд хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 сая сурах бичиг хэвлэх бөгөөд сурах бичиг хэвлэгдэх хүртэл ахлах ангийн сурагчид интернет болон гар утасны аппликейшн ашиглан хичээлээ хийх боломжтой.

-Түрээсийн сурах бичгүүд үндсэн үнээс хямд байж чадах уу?

-Дунд болон ахлах ангийн хүүхдүүд жилд 16-17 сурах бичиг хэрэглэж, 50-60 мянган төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин номоо түрээсэлж, ашиглалтын хураамж төлснөөр тухайн авч байгаа үнээсээ 2.5-3 дахин бага төлбөр төлөх юм.

Энэ систем ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал, бүх хүүхэд сурах бичигтэй болж, хуримтлагдсан хөрөнгийг дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон нөхөн олголтод зарцуулах юм.

Мөн энэ жил VI-XII ангийн нийт сурагчдын 60 хувьд төлбөртэй ашиглуулах сурах бичгийг хэвлэж байна. Үлдсэн 40 хувь нь Улсын төсвийн хөрөнгөөр нөхөн хангалт хийгдчихсэн.

Нөхөн хангалтын ном нь зорилтод бүлгийн хүүхдүүдэд очих ёстой ч хөдөө орон нутагт худалдаж авах сурах бичиг хүрэлцээгүйн улмаас нөхөн хангалтын номыг бүх хүүхдүүдийн дунд өгчихдөг. Үүнээс болж сурах бичиг зорилтод бүлгийн хүүхдүүддээ очдоггүй, дээр нь эцэг эхчүүд төрөөс бүх сурах бичгийг хангах ёстой гэсэн буруу ойлголттой байдаг.

Иймд бид сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлж байгаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607967
0 эможи

Зочин
2019-09-12 14:28
keyboard_arrow_up