COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид 30 километрийн явган марш зохион байгууллаа

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Албаны сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 30 километрийн явган маршийг Налайх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээд эх үүсвэр”-ийн хамгаалалтын бүсэд зохион байгууллаа.

Явган маршийг зохион байгуулснаар цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх, цэргийн биеийн тамирын бэлтгэлийг сайжруулах үр дүнтэй юм.

Явган маршид нийт 269 алба хаагч хамрагдаж, “Байгалийн саад туулах”, “Гар гранат шидэх”, “Галын бэлтгэлийн норматив”, “Харуулын бэлтгэлийн норматив”-уудыг хийж гүйцэтгэж, тохируулах зааг бүрт төрөл бүрийн хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явууллаа.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд улирал бүр 10 км, хагас жил бүр 30 километрийн явган маршийг зохион байгуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607960
0 эможи

Зочин
2019-09-12 11:46
сонирхолтой
keyboard_arrow_up