COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хуан Пабло Бохославски: Монголд гурван иргэн тутмын нэг нь ядуу амьдарч байна

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч  Хуан  Пабло  Бохославски манай улсад энэ сарын 2-ны өдөр Засгийн газрын урилгаар хүрэлцэн ирж, ажилласан байна. Харин энэ үеэр хийсэн судалгааны урьдчилсан дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.

Монголын эдийн засаг хэт их уул уурхай салбараас хараат байгаа нь өөрөө нийгэмд тэгш бус байдал үүсэхэд нөлөөлж байгааг тайландаа дурджээ. Учир нь, 2015-2016 оны уул уурхайн голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом унаж, Монголын эдийн засагт хямрал нүүрлэсэн. Энэ нь уул уурхайн орлогоос хэт хамааралтай ард түмнийхээ амьдрал шууд нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Нийгэмд баян, ядуугийн зааг нэмэгдэх нь хүний эрх зөрчигдөхөд нөлөөлж байгааг дурдсан байна.

НҮБ-ын шинжээчийн хэлснээр Монголын нийтийн хүн амын гуравны нэг буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.

Arslan.mn

НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч  Хуан  Пабло  Бохославски "Бүхий л улс орнууд нөөц баялгаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ боломжит хамгийн дэд хэмжээнд эдлэхэд зориулах чадвартай эсэх нь тэдгээрийн өрийн дарамт, татварын орлого, нийгмийн бодлого болон байгаль орчны нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилго тавин ажиллах чиглэлээр илүү бодитой алхам хийх, шинжилгээ судалгаа, инноваци технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсад хүн амын орлогын албан татвар жигд 10 хувь байгааг “учир дутагдалтай” тогтолцоо гэж харж байна. Үүний оронд орлоготой уялдуулсан өсөн нэмэгдүүлэх татварын бодлогын систем рүү шилжих шаардлагатай гэж үзэж байна. Учир нь дахин хуваарилалтыг зохистой болгох, орлогын хэмжээтэй уялдан өсөн нэмэгдэх татварын дэглэм тогтоох замаар дотоодын нөөцийг бүрэн дүүрэн даялах явдал маш чухал юм.

Arslan.mn

"Оюутолгой дээр ажиллах явцдаа би малчидтай уулзсан. Малчид усны асуудлаар нөхцөл байдлаа надад ярьсан.  Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш усны хомсдол эхэлсэн, ил олон худаг байсан ч тэдгээр худаг ширгэсэн. Малчдад усны хангамжийг нэмэгдүүлэх үүднээс Оюутолгой компаниас гүний худгийг олноор бий болгосон юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор хоёр зөвлөмж өгсөн. Уул уурхайтай холбоотой байгаль орчны асуудлыг авч хэлэлцдэг байнгын шинж чанартай, олон талын оролцоо бүхий платформ бий болгохыг Засгийн газарт зөвлөсөн. Энэ нь ганцхан Оюутолгойтой холбоотой зөвлөмж биш шүү. Бүх уур уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хамаатай. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэж тэнд амьдарч байгаа малчдын аж амьдрал өөрчлөгддөг. Ялангуяа усан хангамж, хүртээмжийн асуудал нь иргэдийн амьжиргааны гол үндэс." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
607939
1 эможи

Зочин
2019-09-12 11:08
Ядуу байлгүй яахав дэ. Ямар юмнууд бидний толгой дээр суучихаад ялгадас асгаад байх вэ дэ. Өөрсдөө бол тэрбумтангууд
keyboard_arrow_up