COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Цэрэндулам: “Mobicom“, “Unitel“-д шалгалт хийхэд “Data“ багц, үнээ өөрчилдөг зэрэг зөрчил гарч байна

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-т энэ зун иргэдээс аялал жуулчлалын үйлчилгээ болон СӨХ-той холбоотой гомдол олон ирсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрэхгүй байгаа тул төлбөрийн тодорхой хувийг нэхэмжилсэн асуудлууд гарсан байна. Энэ нь аялал жуулчлалын компани мэдээллээ тодорхой өгөөгүйтэй холбоотой гэнэ.

Мөн СӨХ-д зөвшөөрөл өгч буй төрийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа ч, хариуцлага тооцох хууль нь тодорхой бус байгаа аж.

Arslan.mn

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам " Эрчим хүчний үнийг нэмэх талаарх саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар манайхаас асуусан. Бид эрчим хүчний үнэ тарифыг яагаад нэмж болохгүй талаарх гаргалгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

Харилцаа холбооны зохицуулах хороо маш хариуцлагагүй ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд "Mobicom", "Unitel"-д шалгалт хийсэн. Гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг, Data багцаа, үнээ өөрчилдөг зэрэг зөрчил их гарлаа. Эдгээрт зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдох торгуулийг ногдуулсан. ХХЗХ энэ асуудлыг дахин гаргахгүй байх тал дээр анхаарал тавьж байгаа гэж найдаж байна" гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
3
sad an post
3
ouch an post
2
confuse an post
1
angry an post
7
607934
42 эможи

Мѳнх-Од
2019-09-14 14:29
юнител компани бас л арай шүү дата нь!!! үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд сонголт хийсэн минь алдаа болж
Atungalag
2019-09-14 07:50
Unitel arai dendvv. Delgvvrees ger internetiin tseneglelt hiisen bhad utasnaas 3sar daraallan ger internetiin tolbor awchaad. Geree bguulsan gj dairaad sumand bdag hvn aimag oroogvi bhad orson shalgaj bn gd barag 2sar shalgadag uyaldaa holboo muutai ajilladag uniteld gomdolt bn
Ariuntungalag
2019-09-14 07:46
Unitel arai l dendvv. Delgvvrees ger internetiin tseneglelt hiisen
Иргэн
2019-09-12 23:47
Хибрид багцдаа оруулах гэж л байнга мсж ирээд байдаг, бодвол өөрсөдөд нь л ашигтай байдаг биздээ. Нэг дугаартай олон жил болох, одоо 2035 он хүрсэн хугацаатай ашиглаж байхад урамшуулал байдаггүй.Хааяа ирэхээрээ үнэтэй байдаг, аргагүй л хатуухан хойт ээж-дээ Мобиком ч.
Зочин
2019-09-12 23:44
Хибрид
Хайнс
2019-09-12 16:31
СӨХ-хөн үдэслэлгүй хураамжаа нэмж байна арга хэмжээ авч өгөөч Цэгий даргаа БЗДүүрэг Саруул хороололын "Бадамлах нар"
Irgen
2019-09-12 10:06
Umnugovid unitel net arail udaan b.a shu.ger net bol bur hog bolloo
Ard tvmen
2019-09-12 09:29
Mobi 2045on hhugatsaatai bsan bagtsaar awaad shal demii bna. Bainga bainga neheed bhiimaa . Butsagad 2045on hugatsaa awmaar bna
Zochin
2019-09-12 07:27
Hamgiin ineedtei ni uridchilsan tolboriin hugatsaa 1 honog hetersen minii mongon dugaariig huraasan yagaad gej asuusan ta yaria yarihgui hugatsaagaa sungaad baigaa uchir huraasan gesen iim um gej baih u mobi
Zzz
2019-09-12 01:47
Mobi bol jinhene luivar hiideg gazar. Umnu bi daraa tulburt Zone bagtstai bsa. Sard 12 myangaas iluu herelee hiij uzeegui.getel bain bain utasdaj shahsaar bgaad mymobi bagtsruu /15000/ oruulsan chin tulbur 30000s dooshoo buuhaa bolidog yumdaa. Davhar unitel baridag bolohoor mobig hayasaan.
ард
2019-09-12 01:17
мобиком нэгж авч цуглуулсан 2027 он хүртлэх ашиглалтын хугацааг маань луйвардчихлаа энэ нь хайбрид багц авмагц л болсон явдал одоо сар болоод л төлбөр төлөхгүй бол утсыг маань хаана шүү гэж дарамталдаг болсон энэ шудрага уу
Хэлэх ч үг олдохгүй юм да.
2019-09-11 19:56
Хэлэх ч үг олдохгүй байна.
Г.Тунгалаг
2019-09-11 19:17
Албан газрын үйлчлүүлж хэвшсэн багцыг шууд л өөрчлөөд 2 дахин их төлбөр төлөх болгочихдог. Юун торгубль, шал хэрэггүй. Хуучин багцуудыг сэргээх хэрэгтэй!
keyboard_arrow_up