7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Прокурорын байгууллагын “СПОРТЫН БАГА НААДАМ-2019” болно

админ
2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Прокурорын байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг биеийн тамир спортоор хичээллүүлэх, эрүүл идэвхтэй амьдралд уриалах, багийн спортоор дамжуулан хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой "Спортын бага наадам” 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тэмцээнд прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнууд оролцох бөгөөд шатар, даам, снукер биллъярд, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг,  дартс, боулинг гэсэн спортын 8 төрлөөр өрсөлдөнө.

Улсын Ерөнхий прокурорын газар болон Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд, Улаанбаатарын бүсэд харин Аймгийн прокурорын газрууд 5 бүсэд хуваагдан өрсөлдөж шалгарсан баг, тамирчид 2020 онд зохион байгуулагдах Спортын Их наадамд оролцох юм.   

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607931
0 эможи

УЕПГ
keyboard_arrow_up