COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянгол дүүргийн Прокурорын газраас ЗӨРЧЛИЙН хэрэг бүртгэлтийн чиглэлээр ШАЛГАЛТ хийжээ

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан даалгаварын дагуу Баянгол дүүргийн прокурорын газраас "хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийн хууль зүйн үндэслэлийг энэ оны эхний хагас жилийн байдлаар шалгасан байна.

Шалгалтаар зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд нь холбогдох тогтоол, шийдвэрээ хуулийн шаардлагын дагуу бичдэггүй, шийдвэрээ оролцогч нарт биечлэн мэдэгдэж танилцуулдаггүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг дахин давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг өгч, сургалт зохион байгуулсан байна. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607930
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up