COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Хятад, Оросын залуу бизнесмэнүүд чуулж байна

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Монгол, Хятад, Оросын залуу бизнесмэнүүдийн анхдугаар форум ӨМӨЗО-ны Манжуур хотод өнөөдөр эхэллээ.

Форумд гурван орны 500 гаруй төлөөлөгч  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцахаар хүрэлцэн иржээ. Бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй болон цахим худалдаа зэрэг чиглэлээр талууд харилцан ашигтай төслүүд боловсруулсан бөгөөд форумын үеэр тэдгээр төслүүдээ хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломж, шийдлүүдээ тодорхойлох юм.

Форумд Монголын талаас Дорнод, Орхон аймгийн төлөөлөгчид оролцож байна. БНХАУ-ын Манжуур хот Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт хот, түшиц газар учраас форум зохион байгуулах газраар сонгосон гэж зохион байгуулагчид онцоллоо.

Энэ удаа Манжуур хотод зохиож буй гурван улсын залуу бизнес эрхлэгчдийн форумыг цаашид жил бүр уламжлал болгон хийх бөгөөд дараагийн удаад ОХУ-ын Буриадад чуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: niisleltimes.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607925
0 эможи

Зочин
2019-09-11 12:53
сонирхолтой
keyboard_arrow_up