COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа

2019 оны 9 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” аяны хүрээнд Хурд хамтлаг 18 аймаг, 22 суманд ажиллаа.

Уг аяны хүрээнд “Хүний амьдралын зорилго, мөрөөдөл, ноён нуруу, эрүүл амьдрах ёс, эрх зүйн мэдлэг” сэдвээр Хурд хамтлаг, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид хамтран хүүхэд багачууд, өсвөр насныхан, эмэгтэйчүүд болон залуустай уулзалт зохион байгуулж иргэдийн ойлголт хандлагад нөлөөлөх сургалт, уулзалтын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь иргэд, олон нийтийг соён гэгээрүүлсэн эерэг, үр дүнтэй үйл ажиллагаа болж байна.

Энэхүү аян нь үргэлжлэн явагдаж байгаа ба өнөөдөр /2019.09.10/ Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тус хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзан аяны явц, үр дүнтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Дашрамд дуулгахад Хурд хамтлаг нийгмийн хариуцлагын хүрээнд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ” дууны үгийг бичиж, ая зохиож эхэлсэн байна.

Хурд хамтлагийн уран бүтээлчиддээ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нэрийн өмнөөс уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607896
1 эможи

Зочин
2019-09-10 21:04
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up