7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Т.Баярхүү: С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан

админ
2019 оны 9 сарын 10

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газраас мэдээлэл хийж байна.  Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлээ. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн 3 сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэв.

Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хэвлэл  мэдээллийн үеэр олны анхаарал татсан хэргүүдийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

Шүүгч нартай холбоотой хэргийг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага гарсан. Энэ үед шүүгч асан С.Төмөрбаатар ОХУ-аар дамжин АНУ-д очсон гэсэн мэдээлэл авагдсан. Бид түүнийг буцаан авчрахаар ажиллаж байна. 

С.Баяр, Ч.Сайханбилэг. С.Баярцогт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Холбогдогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулж байгаа. Энэ ажиллагаа дуусмагц дараагийн шатанд шилжүүлнэ. 

ЭМДЕГ-ын дарга болон удирдлагын шатны хоёр хүнийг сэжигтнээр тооцон баривчилсан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга. 

ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын хэргийг шалгаж байгаа. Эхний ээлжинд 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээр хүмүүсийн гэмт буруутай эсэхийг тогтоож байж, дараагийн хүмүүсийн хэргийг шийднэ.

Arslan.mn

Мөн "Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй байдаг.

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллага үйл ажиллагааны хяналтыг сулруулсан нь зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Эрүүл мэндийн яаманд холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн ч үйл ажиллагааны ил тод байдлыг хангаагүй, дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн улмаас эрх бүхий албан тушаалтнууд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Энэ мэтчилэн эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөөр байтал гэмт, хэрэг зөрчил гарсаар байгаа нь байгууллага, албан тушаалтнуудын нэг нэгэндээ найр тавьсан, буруутай этгээдийг хаацайлсан, дотоод хяналтыг сулруулсан, өөрсдийгөө өмөөрсөн шударга бус байдлаас шалтгаалж байна." гэв.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607876
7 эможи

Badralmaa
2019-09-15 13:19
Ter BMDI.n Oyuntungalag yagaad ajlaa hgd bgm be.
ард
2019-09-12 01:34
хорлон сүйтгэгчидтэй яаж хариуцлага тооцдог бол харж л байя
Sain bna
2019-09-11 20:05
Odiih hurtel atg yuj hiij bgaag ni meddeggui bailaa.
Зочин
2019-09-10 15:30
Зочин
2019-09-10 12:01
гоё хэлжээ
БАДАМЖУНАЙГ ШАЛГА АТГ
2019-09-10 11:26
Жараахай хөөгөөд АТГ. Бадамжунайг шалгаж хууль бус хөрөнгийг нь хураа
keyboard_arrow_up