COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Гурван бүдүүн“ хамтлагийн дуучин ослын улмаас амиа алджээ

2019 оны 9 сарын 09

Өмнөговь аймагт өчигдөр орой зам тээврийн осол болж, ослын улмаас "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амиа алджээ. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн алба "Өчигдөр орой Өмнөговь аймгийн нутагт LC-200 маркийн автомашин зам дээр явж байсан тэмээтэй мөргөлдсөн осол болсон. Тухайн үед гурван иргэн зорчиж явсан бөгөөд нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн" гэв.

Харамсалтайгаар нас барсан иргэн нь "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай аж.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тээврийн цагдаагийн албанаас жолооч, иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
14
ouch an post
1
confuse an post
angry an post
607804
16 эможи

Зочин
2019-09-09 11:20
гунигтай!
keyboard_arrow_up