COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 12, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

админ
2019 оны 9 сарын 08

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд:

Arslan.mn

Өнөө шөнө  газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи бүх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607792
0 эможи

Зочин
2019-09-08 20:11
сонирхолтой
Зочин
2019-09-08 16:55
keyboard_arrow_up