COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Согтуугаар жолоо барьсан 127 жолоочийг саатуулжээ

2019 оны 9 сарын 06

Arslan.mn

Энэ долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17 хувиар, гэмтсэн хүний тоо 20 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 33,3 хувиар өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд гарч буй зам тээврийн ослуудын ихэнх нь явган зорчигч зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн явган хүний гарцтай, гэрэл дохионы зохицуулалттай уулзвар гарцаар зам хөндлөн гарах, жолооч нар уулзвар гарц руу ойртон ирэх үедээ хурдаа сааруулан, гэрэл дохио зөрчихгүй, явган хүний гарцаар гарч буй явган зорчигчийг өнгөрөөж хөдөлгөөнд соёлтой байдлаар оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607753
0 эможи

Зочин
2019-09-07 02:29
Зулаа
2019-09-07 00:07
Согтуу жолоочийг МАШ ХАТУУ шийтгэмээр байна! Тайван цагт дайн байлдаан болж буй улсуудаас илүү олон хүмүүсийг алдмааргүй байна шүү дээ! Согтуу жолооч гэдэг буу барьсан алуурчнаас ялгаа юу билээ!
Согтуу жолооч нараа шоронд хатаагаач ээ ! Энэ чинь шууд хүн алахыг завдаж байгаа гэмт хэрэг шүү дээ ! Хуулиндаа яаралтай зөөлт оруулж, шууд баривчлан хорихгүй бол наад асуудал чинь үргэлжилсээр байх болно оо !
2019-09-06 18:39
Иргэн
keyboard_arrow_up