COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын салбарынхан “ИД ШИДИЙН ОРОН-2“ төслийн сайн ҮЙЛСИЙН хандивын аянд нэгдлээ

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яам орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийг ойг тохиолдуулан “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд сайн үйлсийн хандивын аян өрнүүллээ.

Барилга, хот байгуулалтын яам, харьяа газар, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төслийн нэгжүүд зэрэг нийт 400 гаруй ажилтан, алба хаагчид “САЙН ҮЙЛСИЙН ХАНДИВЫН АЯН”-д нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлалаа.

“Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв нь 4200 м.кв талбайд 70 хүүхдийн багтаамжтай номын сан, 50 хүүхдийн багтаамжтай хүүхэд, залуучуудад зориулсан танхим, 80 хүүдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, 15 хүртэлх хүүхдийн багтаамжтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, спорт танхим, 150 гаруй хүүхдийн багтаамжтай хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдсэн цогцолбор болох юм.

Arslan.mn

Баянзүрх дүүрэг, Улиастайн эцэст баригдаж буй уг төвийн барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд 100 хувь иргэн, ААН, байгууллагын хандиваар сүндэрлэж байна.

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагууд, хувь иргэд, Барилга, хот байгуулалтын яам түүчээлэн оролцож, сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

-Барилга, хот байгуулалтын яам 
-Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар 
-Барилгын хөгжлийн төв
-“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ
-Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо сууриан газруудын хөгжлийн төсөл 
-“Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл 
-Дархан хотын бохир усны менежментийн төсөл 
-Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо
-Монголын барилгын үндэсний ассоциаци 
-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл 
-Монголын барилгачин залуучуудын нэгдсэн холбоо 
-Монголын барилгачдын нэгдсэн холбоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607689
0 эможи

Зочин
2019-09-05 23:04
keyboard_arrow_up