COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монгол, Оросын зэвсэгт хүчнийхэн хээрийн сургуулилалт хийв

2019 оны 9 сарын 03

Arslan.mn

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилалтад оролцохоор ОХУ-ын зэвсэгт хүчний мянга орчим алба хаагч Монгол улсын нутагт орж ирсэн тухай бид өмнө мэдээлсэн билээ.

Монгол Улс ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагын тактикийн хээрийн сургууль Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хээрийн сургалтын төвд боллоо.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг сургуулиар байлдаан эхлэх дохио өгч, манай тал агаарын довтолгоо хийж эхлэв. Хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн энэ сургуулиар Халх голын байлдааны ерөнхий давшилтыг товч байдлаар үзүүлжээ. Хээрийн сургуулийн зүүн талаар манай улсын батальеон, ОХУ-ын батальеон баруун талаас давшилт хийв.
Монгол, Оросын зэвсэгт хүчний хээрийн сургууль хоёр улсад ээлжлэн жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил ес дэх жилдээ боллоо.

Энэ жилийн хээрийн сургуулилтад 50 гаруй төрлийн 300 орчим зэвсэг, техник ашигласан байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607574
0 эможи

Зочин
2019-09-03 23:18
Зочин
2019-09-03 12:07
янзтай
keyboard_arrow_up