COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бөхбат: Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай нь ХАРИУЦЛАГА тооцно

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн гаралт бусад үеэс нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй ажлуудаа танилцууллаа. 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Өнгөрсөн жилийн тухайд нийт хүүхэд өртсөн ослын  61.5 хувь нь явган зорчигч хэлбэрээр, 38.5 хувь нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. 

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн 80% нь харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөн оролцож байсан бол зорчигч хүүхдүүдийн 92% нь буруу тээвэрлэснээс гэмтэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. 

Томчуудын хайхрамжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангалтгүйгээс гарсан хүүхэд өртсөн зам тээврийн ослууд 4-6 болон 8-10 дугаар сард маш өндөр хувьтай байна. 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны хооронд л гэхэд таван хүүхдийн амь нас хохирч, 100 гаруй хүүхэд бэртэж, гэмтсэн. 

Иймд хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаа болон боловсролын байгууллагаас олон талт ажлыг системтэйгээр авч хэрэгжүүлж байна. 

Үүний нэг нь 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрийн БСШУС-ын сайдын тушаал бүхий ЕБС болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулсан 25 заалттай гэрээ. 

Уг гэрээгээр багш, захирал, эцэг эхчүүд хуульд нийцсэн тодорхой төрлийн үүрэг, эрхүүдийг хүлээсэн бөгөөд гэрээний хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж оролцоно.  

Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай хариуцлага тооцдог болж байгаа. Энэ нь хувийн, улсын гэх тодотголтой бүхий л сургуулийн захиргаанд хамааралтай гэсэн юм." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607416
1 эможи

Зочин
2019-08-29 23:39
keyboard_arrow_up