COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НОСДБГ “ЖАЙКА“ олон улсын байгууллагатай хамтран ажиллана

2019 оны 8 сарын 29

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Япон улсын Жайка олон улсын байгууллагын Зам тээвэр, хот байгуулалтын асуудал хариуцсан суурин төлөөлөгч Койзүми Тайга болон тус хөтөлбөрийн ажилтан Ц.Хоролсүрэн нар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт хүрэлцэн ирж уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, гадаад харилцааны ажилтан М.Туяа нар оролцлоо. 
Суурин төлөөлөгч Койзүми Тайга “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх хамгийн чухал арга хэмжээ бол гэр хорооллын барилгажилтын асуудал гэдэгтэй Жайка байгууллага санал нэгдэж байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Mugcup-1, 2 буюу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чадавхыг сайжруулах төсөл хэрэгжсэн байгаа. Тус төслөөр 1. Хуучин орон сууцыг буулгаж, барилгажуулах, 2. Гэр хорооллыг барилгажуулах 3. Газрыг шинэчлэн зохион байгуулах гэсэн гурван схем санал болгосон. Мөн хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг батлуулахад тус төсөл чухал байр суурьтай ажилласан. Төсөл маань 2018 оны 12 сард дууссан байгаа. Тиймээс цаашид тус төслийг үргэлжлүүлэх эсвэл зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шинээр төсөл боловсруулж, хамтран ажиллах боломжтой юм” гэв.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.
Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг “Мugcup-1, 2 төслийн хувьд Жайка ерөнхийдөө бодлогын түвшинд ажиллаж байсан, харин цаашид Жайкагийн зүгээс илүү төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээний тусламж дэмжлэг хүсэж байгаа. Бодлогын түвшинд өндөр хөгжилтэй орны туршлагыг судлах хэрэгтэй байгаа. Бидний зорилго бол гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг байхгүй болгох, янданг алга болгох, нүхэн жорлонг багасгах, халуун ус оруулах, эрүүл ногоон шийдлийг хэрэгжүүлэх ажлууд байгаа, энэ чиглэлээр хамтарч ажиллая. Мugcup-3 төсөл ямар байх талаар хоёр талаасаа саналаа боловсруулан хамтарч ажиллая” гэж ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607414
0 эможи

Зочин
2019-08-29 23:40
Зочин
2019-08-29 13:40
keyboard_arrow_up