COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Амармөрөн: Сургуулиудад оюутан цагдаа, хүүхэд хамгаалагч, цагдаагийн авто болон явган эргүүлүүдийг ажиллуулна 

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

"2019-2020 оны хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ буюу хичээлийн шинэ эхлэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Цагдаагийн болон Боловсролын байгууллагаас олон талт арга хэмжээг системтэйгээр авч хэрэгжүүлж байгаа аж. Гэрээгээр багш, захирал, эцэг эхчүүд хуулинд нийцсэн тодорхой төрлийн үүрэг, эрхүүдийг хүлээсэн, гэрээний хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавин оролцоно гэв.

Мөн хичээлийн шинэ жилийн үеэр халаасны хулгай тэр дундаа гар утасны дээрэм, хулгай ихэсдэг. Тиймээс хүүхдэдээ үнэтэй, ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй, авч өгөхгүй байхыг анхаарууллаа. 

Arslan.mn

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн " Хичээлийн шинэ жилтэй холбоотой хөдөлгөөн эрс нэмэгддэг. Өнгөрсөн жилийн хугацаанд 44,001 дуудлага бүртгэгдсэнээс 1,200 гаруй нь гэмт хэрэг, түүний 517 хулгай бөгөөд  84 нь халаасны хулгай байсан. 

Үүнийг дагаад залилах хэрэг нэмэгддэг. Өнгөрсөн жил 17 удаагийн залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. 

Энэ үеэр бүх хүн ажил, сургуульд явдагтай холбоотой хулгайн гэмт хэрэг нэмэгддэг бөгөөд халаасны хулгай ч нэмэгддэг. Өнгөрсөн тавдугаар сард нийтийн тээврийн автобуснуудын хяналтын камерын үйл ажиллагааг УБ смарт компанитай хамтран камерын ашиглалтыг сайжруулсан. Нийтийн тээвэрт гарах халаасны хулгай буурч байгаа. 

ААН, байгууллагууд, ялангуяа ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хяналтын камерын ашиглалт, хадгалалт ямар байна гэдэг дээр өнгөрсөн долоо хоногоос шалгалт эхэлсэн. Энэ хүрээнд 179 сургуулийн хяналтын камерыг шалгаад байна. 25 зөрчил илэрсэн. Шаардлага хангахгүй, гацдаг, дүрс нь харагддаггүй, хадгалалтын горим хангаагүй камеруудыг сайжруулах талаар сургуулиудын захиргаанд мэдэгдэл шаардлага хүргүүлж байгаа. 

Оюутнууд баар, цэнгээний газраар үйлчлүүлэх, гэмт хэрэгт холбогдогч хохирогч болох нь ихэсдгээс гадна эрүүлжүүлэгддэг. Өнгөрсөн оны есдүгээр сард найман оюутан эрүүлжүүлэгдсэн. Энэ хүрээнд их, дээд сургуулийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн. 

Сургуулиудтай хамтраад сургалт сурталчилгаа зохион байгуулна. Тухайлбал, өнгөрсөн онд 37 дээрмийн гэмт хэрэгт хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд хохирогч, холбогдогч болсон. Тиймээс энэ хүрээнд мэдээлэл өгч эхлээд байгаа. 

Сургуулиуд дээр оюутан цагдаа, урамшуулалт эргүүлүүд, хүүхэд хамгаалагч болон цагдаагийн авто болон явган эргүүлүүдийг ажиллуулна. 

Өнгөрсөн жил 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гарсан тул ААН, байгууллагуудад тавих хяналтыг эрчимжүүлж ажиллана. ." гэв.

Arslan.mn

НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандааБ.Батзориг "Сургуулийн орчинд зам тээврийн осол ихээр гардаг тул School Police ажиллуулж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Төрийн өмчийн сургуулиуд School Police-ийг 100 хувь ажиллуулж байхад хувийн сургуулиуд энэ ажлыг хангалттай хийхгүй байгаа. Тиймээс хувийн сургуулиудын захирлуудад School Police ажиллуулах чиглэлийг өгнө. Сургууль цэцэрлэг ихсэхээр цахим тоглоомын газрын үйл ажиллагаа идэвхждэг. Нийслэлд 175 цахим тоглоомын газар ажилладаг. Хүүхдүүд сургуульдаа явна гэж гэрээсээ гараад цахим тоглоомын газарт өнждөг тохиолдол их байдаг учраас цахим тоглоомын газрын хяналтыг сайжруулж, бага насны хүүхдийг хонон өнжин тоглуулсан газарт хариуцлага тооцно.

Манай хэлтэс дараах гурван чиглэлд эрчимтэй ажиллана. 

  • Сургуулийн орчинд, сургууль явах, харих замдаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж ажиллана. 
  • School police ажлыг эрчимжүүлнэ. Хувийн сургуулиуд идэвх муутай байсан. Энэ талаар сургулуиудтай хамтарч ажиллана. 
  • Мөн үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлэх "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмийг ахлах ангийн сурагчид 100 хувь байгуулах, эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм. " гэв.

"Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай нь ХАРИУЦЛАГА тооцно"

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат "Өнгөрсөн жил 45 хүүхэд авто ослоор нас барсан. Түүний зургаа нь наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 20-ны хооронд үйлдэгдсэн байдаг.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүдтэй сургуулиуд гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ гэрээнд заасны дагуу хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэл арга хэмжээ авна.

Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай хариуцлага тооцдог болж байгаа. Энэ нь хувийн, улсын гэх тодотголтой бүхий л сургуулийн захиргаанд хамааралтай гэсэн юм.

" гэв.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607405
4 эможи

Зочин
2019-08-29 13:40
Зочин
2019-08-29 12:40
сонирхолтой
keyboard_arrow_up