COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан бүтээлч ажил өрнүүлж байна

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

Жил бүрийн наймдугаар сарын дөрөвдэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан бүтээлч ажил өрнүүлж байна. 

Тодруулбал, байгууллага, алба хаагчдын ажлын онцлог, хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулжээ. Мөн тус аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хоггүй Алтай” хөтөлбөрийн “Гүйе-Түүе” уриалгад нэгдэн Алтай хотын Солонго хорооллоос ногоон толгой хүртэлх талбайн хог цэвэрлэгээнд бүрэн бүрэлдэхүүнээр оролцжээ. Үүнээс гадна зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх ажлыг санаачлан өрнүүлж байгаа ажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын дөрөвдэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон юм.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607399
0 эможи

Зочин
2019-08-29 13:39
keyboard_arrow_up