COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сум дундын Прокурорын газраас орон нутагт НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ өдөрлөг зохион байгууллаа

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас санаачлан тус сум дахь Шүүхийн тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, сумын Засаг даргын тамгын газартай хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр нийт 150 гаруй иргэдэд Монгол улсын Прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ  Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”, “Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргээс хүүхдийг хамгаалах”, “Байгаль орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Мансууруулах бодисоос татгалзая”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр боршур, гарын авлага тарааж ажилласан байна.

           СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607395
0 эможи

Зочин
2019-08-29 13:38
Зочин
2019-08-29 12:40
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up