COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Мөнхцэцэг: Бичил уурхайг хаавал 12 мянга гаруй хүн, тэдгээрийн ар гэрийнхэн амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрнэ

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

“Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ноос уул уурхайн асуудлаар гаргаж буй Засгийн газрын бодлого шийдвэртэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

“Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Засгийн газрын наймдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярын мэдээлснээр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг цуцлах асуудлыг Засгийн газрын дараагийн хурлаар хэлэлцэнэ гэсэн. Хэрэв уг журмыг цуцлах шийдвэр гаргавал Монгол Улсын хэмжээнд бичил уурхайг албан ёсоор, хууль, журмын хүрээнд эрхлэх боломжгүй болж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж эхлээд буй иргэдээ хууль бус үйлдэлд түлхэх, эмх замбараагүй олголт явуулах зэрэг албажин зохион байгуулалтад орсон бичил уурхайчид задрах олон сөрөг асуудал үүсэхээр байна.  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бичил уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах гол бодлогын  бичиг баримт.

Одоогийн үйлчилж байгаа журам нь нийт дөрвөн удаа шинэчлэгдсэн. Энэ журмын томоохон зорилт нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах юм. Хэрэв дээрх журмыг цуцалвал хуулийн дагуу ажиллаж байгаа 12.000 гаруй бичил уурхайчин, тэдгээрийн ар гэрийн 60 орчим мянган хүн амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрнэ.

Төрийн зүгээс манай холбоотой хамтарч жоохон түлхэц өгөхөд л энэ салбарыг эмхлээд авах боломж байна. Төр бидэнтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулах, хууль бус олборлолттой тэмцэхэд манайхаас мэдээлэл авч хамтран ажиллах боломж бий. " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
607311
22 эможи

Zochin
2020-02-24 23:43
Ha geed bga hvmvvsiig oilgohgvi bna meregjilgvi togssn surguuligvi bid nar chin ter bichilees chn mongold bhgvi tsalin awch ajilj amidarlaa zogoodog ym shvv de bid nariig surguuli tiploom gelgvigeer ajild awch ajiluuldag
bilgvvn
2020-02-20 01:54
Энэ хаа гээд байгаа хүмүүс сарийн цалингаараа сайхан л амьдардаг байхдаа ядаж бичил уурхайчидтай 3 хоног хамт байгаад үзээч та нарийг бодвол улсдаа их хөрөнгө оруулалт хийж байгаа байх шүү арчаагүй юмнууд.
zochin
2020-02-19 11:52
oron nutgiinhan neg l ih nutag usandaa hairtai nereer oorsdoo jinhen suitgegchid shuudee huuliin etgeeduud hezeech tiim yum hiideggui
zochin
2020-02-19 11:49
bichil uurhai nereer alban esnii huuliin daguu ajil uurgee hiideg uurhaichidiin nohon sergeegeed oron nutgiin BO mergejilten huleen avsaniig suitgej duraaraa avirladag eh ornoo suitgegch nar
Зочин
2020-02-18 11:00
Хамгийн ихээр байгаль сүйтгэж байгаа хэсэг бүлэг нинжа нар шүү дэ хаасан нь дээр
Монгол хүү
2020-02-18 09:22
Бичил уурхай гэдэг чнь жинхэнэ газар шороо сүйтгэж цөлжүүлж байдаг 1.т нөхөн сэргээлт бол бүүр худлаа зүгээр шороогоор битүүлээд нөхөн сэргээлт гэж ярьдаг тэрэнд нь шарилж л ургана өөр юм ургахгүй 2.т усыг бол сүйтгэж бгаа тийм учираас хаах хэрэгтэй
зочин
2020-02-17 22:49
Хаах хэрэгтэй
Zochin
2020-02-17 16:14
Uneheer erunhii said ta. mundag yum bol bichil uurhaigaar amidralaa zalguulj olon hunii ajil amidraliig shiideh heregtei .olon myangan huniig uimuulj bna.
Дд
2020-02-17 14:45
Бичил уурхайг хаах хэрэгтэй . Техник технологи хөгжиж байгаа энэ үед юун бичил уурхай нэр нь хүртэл цаанаа сүйтгэх гэсэн утгатай. Мэдээл хийж байгаа хүн олон хүнийг төлөөлж ярьж байгаа ч бичил гэсэн нэрийн дор сүйтгэх ажиллагаа явуулж байна.
Hhh
2020-02-16 17:20
Haah heregtei. Bichil nertei bolovch zugeer l Ninja nar. Baigali suitgegchid, Gemt heregtnuudiin orognoh gazar, arhidalt, biye unelelt.
bahi
2020-02-14 23:46
haah heregtei arhidalt baigali suitgegchid
зочин
2020-02-14 21:25
ЗАСГИЙН ГАЗРИЙН 151-Р ТОГТООЛ ЖУРАМЫГ ЦУЦЛАХААР БОЛ ОЛОН МЯНГАН ИРГЭД ЧИНЬ ШОРОО ҮМХЭХ БОЛНОО
уугий
2020-02-14 21:20
12000 бичил уурхайчидын цаана 60000 гаруй иргэдийн амьдрал ахуй амжиргааны төвшин яригдаж бна эдгээр иргэд чинь аж амжиргаагаа авч авах вэ? хөдөө орон нутагт ажлын байр байхгүй орлогогүй болохоор худалдан авагч чадваргүй иргэд чинь туйлын ядуу болохоор энэ чиглэлээр амжиргаагаа залгуулж бгаа даа төр засаг минь сайн бодож үзээрэй
чимгээ
2020-02-14 21:12
Уул уурхай байгаа үед бичил уурхайн салбар бас дагах хөгжих ёстой бөгөөд энэ 2 хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй. Орон нутгийн олон мянган ажилгүй иргэд энэ бичил уурхайгаар амжиргаагаа залгуулж бгаа орон нутагт нь бодит орлого болж чадаж бгаа олон мянган ажилгүй иргэд чинь өрхийн орлого ингэж л бүрдүүлж бгаа шүү засгийн газар минь 151-р тогтоолоо боловсронгуй болгож эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгнө гэдэгт бид бүгд итгэж наадаж бгаа шүү.
Яагаад!
2019-11-29 19:01
Хааа гээд байх юмаа яагаад вээ хүмүүсээ?
Зочин
2019-09-02 16:29
Уурхай хэрэггүй гээд жагсаад бөөн юм болсон шал худлаа. Хэдэн зальтай юмны л хоол болж үймэрсэн байна.
Зочин
2019-09-02 09:57
Улсын үйлдвэр барь
Зочин
2019-09-02 09:55
Монголын газар хэдэн залхуу, зальтай нинжагийнх юмуу? Эд нар их зальтай дандаа ухсан газраа хятад, уурхайчидруу чихэж худлаа сенсаац дэгдээнэ. Худалч нь бүр мэргэжлийнх.
Зочин
2019-09-02 09:51
ГАЗАР УХАЖ БАЙХААР МАЛ МАЛЛААЧ. ЭНИЙГ ӨӨГШҮҮЛЖ ХҮМҮҮСИЙГ УРУУ ТАТАЖ ЯВДАГ ХЭДХЭН ХҮН БОЛ СУЛ ОЛЗ ХАЙГЧИД. ҮРГЭЛЖИЛВЭЛ МАЛЧИДГҮЙ, УХСААР ГАЗАР НУТАГГҮЙ БОЛНО.
Зочин
2019-08-31 14:51
хаах хэрэгтэй жинхэнэ сүйтгэгч нар шүү дээ нэр нь бичил болхоос бэлчээр нь томоос ялгаагүй
Зочин
2019-08-31 14:51
хаах хэрэгтэй жинхэнэ сүйтгэгч нар шүү дээ нэр нь бичил болхоос бэлчээр нь томоос ялгаагүй
ххх
2019-08-30 08:39
бичил уурхайчид гээд байгаа нинжа нар л хамгийн хор хөнөөлтэй сүйтгэж байна. сүйтгэсээр ч байгаа. хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс.
Эх оронч
2019-08-27 21:48
Хаа хаа хаахгүй бол алах л хэрэгтэй шорогд хийх хэрэгтэй хэхэ жаахан зэрлэг л байгаа байх
Өөрөөр амьдар даа...
2019-08-27 20:57
Өөр аргаар амьдарч сурах хэрэнтэй. Газар бол улсын үндэс. Хандлагаа өөрчил. Хуулиа дага.
зочин
2019-08-27 20:23
хаа
Zochin
2019-08-27 20:08
Bugdiig haah heregtei
zochin
2019-08-27 18:11
uuniig tekhnikjsen ninja nar l gedeg biz dee licenzgui olborlolt hiih l arga shuu dee uugeer ni nutgiin udirdlaga l mungu hiideg biz dee
Зочин
2019-08-27 17:50
Нинжа гэх хууль бус аюултай олборлолт хийдэг байсныг Бичил уурхай зөв хэлбэрт оруулж цэгцэлсэн. Гэвч одоо хаана гэдэг нь олон нөхөрлөл хохирол амсах нь гэсэн үг.
Зочин
2019-08-27 17:48
Томчуудад бичил уурхай нөхөрлөлүүд инээдтэй жаахан зүйл шиг санагддаг байх. Тэгээд л шунал нь хөдлөөд булаалдаж байна.
Dornogowi
2019-08-27 17:43
Бичил уурхай бол жинхэнэ ард иргэдэд хүртээмж байгаа хэлбэр мөнөөс мөн. Хэрэв хаагдвал тухайн газрыг томчууд нь аваад зараад дуусна.Олон залуучууд ажилгүй орлогогүй болно.
Зочин
2019-08-27 14:06
keyboard_arrow_up