COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МИАТ ХК , АМГТГ-ын хэлтсийн дарга нар хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй байна

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

АТГ-аас төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр нийт 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан шалгалт явуулж шийдвэрлэсэн байна.

Үүнээс,

  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Д,
  • МИАТ ХК-ийн ахлах мэргэжилтэн Г,
  • Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Б нар нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд  заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул хуульд заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан тоот хүргүүлэв.

Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад ... дүүргийн ... анхан шатны шүүхийн шүүгч “Г” нь хөрөнгө, орлогын эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нөхцөл байдал илэрсэн тул “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Авлигын эсрэг хууль 2006 онд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 онд батлагдсан. Мөн ХАСХОМ хэрхэн гаргах талаар жил бүр сургалт явуулдаг, байгууллага тус бүрт хариуцсан ажилтнууд ажиллаж байгаа. Гэтэл албан тушаалтнууд нь хууль тогтоомжийг бүрэн судлаагүй, хайхрамжгүй байдлаасаа болж хөрөнгө, орлогоо буруу мэдүүлсэн нийтлэг зөрчил гарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607305
0 эможи

Зочин
2019-08-27 14:06
Зочин
2019-08-27 12:53
сонирхолтой
АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up