COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Нийт зөрчлийн 68 хувийг ХОМ-ээ үнэн зөв мэдүүлээгүй ЗӨРЧИЛ эзэлж байна

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан нийт 57 албан тушаалтанд 2019 оны эхний хагас жилд хариуцлага тооцуулсан байна. Эдгээр зөрчлийн 39 буюу 68%-ийг төлөвлөгөөт хяналт шалгалтаар, 18 буюу 32%-ийг иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр илрүүлж холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.

Үүнээс дүгнэхэд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зөрчсөн талаар иргэд Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгөх хандлага сул байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь үнэн зөв мэдүүлээгүй зөрчил хамгийн их буюу зөрчлийн 68 хувийг эзэлж байна.

Хариуцлага хүлээлгэсэн албан тушаалтнуудын 46 /81%/ нь удирдах албан тушаалтан,  31 /54%/ нь төрийн захиргааны албан тушаалтан байна. Хариуцлага хүлээсэн төрийн албан тушаалтнуудыг харьяалагдах салбараар нь авч үзвэл боловсролын салбарын албан тушаалтан 20 /35%/, мөн тухайн байгууллагын төсөв санхүү хариуцсан албан тушаалтан 11 /19.5%/ байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна. Боловсролын салбарт гарч буй зөрчил дутагдал дийлэнх хувийг эзэлж байгаа тул цаашид тус салбарт чиглэсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллана.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичгийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг ч хуульд заасан хариуцлагын арга хэмжээг өөрчилдөг, бууруулдаг хууль бус нэгэндээ найр тавьсан үйлдэл зарим албан тушаалтнууд гаргаж байна. Цаашид ийнхүү албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгож, авлигын зөрчил гаргаж буй удирдах албан тушаалтнуудыг нийтэд мэдээлнэ. 

Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607304
0 эможи

Зочин
2019-08-27 14:05
Зочин
2019-08-27 12:14
сонирхолтой
АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up